НийгмийнНийгэм мэдээ

Нийт нутгийн 60 орчим хувьд зудын эрсдэлтэй хэмээн гарчээ

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллийн дагуу энэ сарын 1-ний байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд зудын эрсдэл өндөр байгаа ажээ.

Харин нийт газар нутгийн 30 гаруй хувьд дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан байна.

Зуд нэн их эрсдэлтэй хэсэгт 11 аймгийн 50 сум орсон байна. Үүнд,

  • Баян-Өлгий - Сагсай, Алтай, Булган, Баяннуур /дөрвөн сум/
  • Увс - Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Түргэн, Тариалан, Малчин, Завхан /найман сум/
  • Ховд - Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Булган /дөрвөн сум/
  • Завхан - Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Цагаанчулуут /таван сум/
  • Говь-Алтай - Жаргалан, Шарга, Тайшир, Бугат /дөрвөн сум/
  • Баянхонгор - Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Жаргалант, Хүрээмарал, Заг, Бөмбөгөр, Баян-Овоо, Эрдэнэцогт /есөн сум/
  • Хөвсгөл - Цэцэрлэг, Төмөрбулаг, Галт /гурван сум/
  • Архангай - Цахир, Хангай, Өгийнуур, Хашаат /дөрвөн сум/
  • Өвөрхангай - Уянга, Нарийнтээл, Төгрөг, Баянгол, Хархорин, Өлзийт /зургаан сум/
  • Булган - Баяннуур /нэг сум/
  • Төв - Баянхангай, Баяндэлгэр /хоёр сум/ зэрэг сумдыг багтаажээ.
zud_ersdel_2022-2023_11_30.jpg

Харин зудын их эрсдэлтэй хэсэгт 18 аймгийн 144 сумыг нэрлэсэн байна. Үүнд,

  • Баян-Өлгий - Цэнгэл, Алтанцөгц, Ногооннуур, Бугат, Дэлүүн, Толбо, Улаанхус /долоо/
  • Увс - Ховд, Өмнөговь, Өлгий, Цагаанхайрхан, Тэс, Зүүнговь, Наранбулаг, Баруунтуруун, Өндөрхангай, Давст /10/
  • Ховд - Дөргөн, Буянт, Манхан, Зэрэг, Мөст, Дарви, Дуут, Мөнххайрхан, Цэцэг, Алтай, Үенч, Чандмань /12/
  • Завхан - Тэс, Асгат, Эрдэнэхайрхан, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Ургамал, Идэр, Завханмандал, Нөмрөг /10/
  • Говь-Алтай Хөхморьт, Баян-Уул, Төгрөг, Алтай, Есөнбулаг, Дэлгэр, Дарви, Тонхил, Халиун, Цээл, Цогт, Эрдэнэ /11/
  • Баянхонгор -Бууцагаан, Баянговь, Баянлиг, Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст, /зургаа/
  • Хөвсгөл- Цагаан-Уул, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Жаргалант, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант /найм/
  • Архангай-Тариат, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган, Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Эрдэнэмандал /13/
  • Өвөрхангай- Сант,  Богд, Бат-Өлзий, Бүрд, Тарагт, Хайрхандулаан, Хужирт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр, Гучин-Ус /12/
  • Булган- Сайхан,  Могод, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Бүрэгхангай, Баян-Агт /найм/
  • Төв- Архуст, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Баянчандмань, Баян, Лүн, Заамар, Цээл, Алтанбулаг, Сэргэлэн, Баянжаргалан, Баянцогт, Аргалант /14/
  • Орхон- Жаргалант, Хэнтийн Жаргалтхаан, Баянхутаг, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Баянмөнх, Баян-Адарга, Мөрөн /11/
  • Сүхбаатар- Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Дарьганга /тав/
  • Говьсүмбэр-Сүмбэр /нэг/
  • Өмнөговь- Мандал-Овоо, Булган, Сэврэй, Гурвантэс, Баян-Овоо, Баяндалай, Ноён, Хүрмэн /найм/
  • Дундговь- Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Өндөршил /гурав/
  • Дорноговь- Даланжаргалан, Мандах, Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн /зургаан/ гэсэн сумыг энэ ангилалд оруулжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button