Нийгэм мэдээУРЛАГЭнтертайнмент

Энэ сард болох урлаг соёлын үзвэрийн хамгийн үнэтэй тасалбар 3 сая төгрөгийн ханштай байна

Арванхоёрдугаар сард болох урлаг, соёлын үзвэр, үйл ажиллагаанууд болон үнэ ханшийг нь танилцуулъя.

GRAND OPERA GALA NIGHT

Дуурь бүжгийн эрдмийн театрын Гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн бахархлын тоглолт Монголын сонгодог урлагийн энэ цагийн "алтан хоолойтнууд" нэгэн тайзнаа чуулах гэж байна. Энэхүү тоглолт өнөөдрийн 17.00 цагт болох юм. Тасалбарын үнэ 100 болон 150 мянган төгрөгийн ханштай байна.

GRAND OPERA GALA NIGHT

WINTER MELODY ардын урлаг, өв соёлын тоглолт

Цагаан лавай чуулгын "WINTER MELODY" ардын урлаг, өв соёлын тоглолтоо өнөөдрийн 18.00 цагт Ган зам паласт тоглох юм. Уг тоглолтод үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүдийг багтаасан бөгөөд ардын хөгжмийн хамтлаг, бүжиг, бий биелгээ, хөөмий, магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт зэргийг цогцлоожээ. Тасалбар нь 40 мянган төгрөгийн ханштай байна.

WINTER WELODY ардын урлаг, өв соёлын тоглолт

Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын бүтээлүүд

Төгөлдөр хуурч А.Ханбогд Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын бүтээлүүдийг маргааш буюу 5-ны өдөр 18.00 цагаас Улсын филармонийн тайзнаа толилуулах гэж байна. Тасалбар нь 30 мянган төгрөгийн үнэтэй юм.

Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын бүтээлүүд

Үндэсний хөгжмийн их найрал 60 жилийн хүндэтгэлийн гала тоглолт

Эзэн Чингис хаан, түүний үе залгамжлагчдын үүсгэн байгуулж ирсэн урьд хожид үзэгдээгүй 512 хүний бүрэлдэхүүнтэй их найрлын түүхэн улбаа болсон орчин цагийн Үндэсний хөгжмийн найрыг алдарт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж санаачлагаар байгуулсан цагаас хойш даруй 60 жил болжээ. Ойн хүрээнд тус гала тоглолтоо үзэгчдэд хүргэж байгаа аж. Тоглолт маргааш буюу 5-ны өдөр 19.00 цагт Үндэсний урлагийн их тайзнаа болох юм. Тасалбар нь 15, 30, 40 болон 60 мянган төгрөгийн үнэтэй байна.

Үндэсний Хөгжмийн Их Найрал 60 жилийн хүндэтгэлийн ГАЛА тоглолт

Хамтдаа дүнчүүр маань хөгжөөе

17-р жарны буян үйлдэгч хэмээх усан бар жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 17.30 цагаас "UB Palace"-т Дүнчүүр маань хөгжөөх ажээ. Тасалбарын үнэ нь 30 мянган төгрөг юм.

Хамтдаа Дүнчүүр маань хөгжөөе

Төгөлдөр хуурын тоглолт

Улсын филармонид энэ сарын 7-ны өдөр 18.00 цагт төгөлдөр хуурч Ц.Энхтөр Моцарт, Шопен болон Чайковскийгийн бүтээлүүдээс хүргэх ажээ. Тасалбарын үнэ 50 мянган төгрөгийн ханштай байна.

Төгөлдөр хуурын тоглолт

Шинэ жилийн "PUPPET SHOW" тоглолт

"Өвөл" охин "Намар" алиалагчид анхны харцаар дурласнаар олон олон бэлгийг түүнд зорилулж задлах болно. Дотор нь шилдэг хүүхэлдэй, неон гэрэл дээрх гарын хөдөлгөөнт үзүүлбэр, илбэчин, алиалагч, өвлийн өвгөн, цасан охины шоу гэх мэт зүйлс байгаа ажээ. Гурваас дээш насныхан үзэх боломжтой энэхүү үзүүлбэрийг энэ сарын 10-21-ний өдрүүдэд РЦНК-д тоглох ажээ. Тасалбарын үнэ 29 мянган төгрөг юм байна.

Шинэ жилийн "PUPPET SHOW" тоглолт

ШЕЛКУНЧИК

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 10, 11-ний өдрүүдэд 17.00 цагт П.И.Чайковскийгийн Шелкунчик бүжгэн жүжгийг тоглох ажээ.Тасалбар нь 20-40 мянган төгрөгийн үнэтэй байна.

П.И.Чайковский "Щелкунчик" балет

"Тээр жил" live тоглолт

Энэ сарын 10-нд 19.00 цагаас "UB Palace"-т Хонх хамтлагийн Н.Энхбаяр, Харшийн Б.Баярт, Цэцгийн Ч.Батбаолд, Номингийн П.Төгсөө, Титэм хамтлагийн Л.Тайванбат, Д.Отгонбаатар нарын шилдэг хит дуунуудаас бүрдсэн "Тээр жил" тоглолт болох ажээ. Тус тоглолтыг ердөө ганцхан удаа зохион байгуулах юм. Тасалбар нь 40 болон 80 мянган төгрөгийн ханштай байна.

"Prosit 2023" Улаанбаатарын шинэ жилийн концерт

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 14-нд 19 цагаас "Prosit 2023" концерт болох гэж байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Австрийн Вена хотноо Филармоны Оркестр нь алдарт Musikverein-ийн Алтан танхимд Шинэ жилийн концертоо тоглож, 90 оронд шууд дамжуулан хүргэдэг билээ. Үүний монгол хувилбарыг Монгол-Австрийн хамтын ажиллагааны зөвлөл, Австрид төгсөгчдийн холбоо УДБЭТ-тай хамтран гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Концертын орлогын 15 хувийг Хавдар судлалны үндэсний төвийн дэргэдэх Хавдрыг даван туулагчдыг дэмжих хөтөлбөрт хандивлах ажээ. Тасалбар 30 болон 50-70 мянган төгрөгийн үнэтэй байна.

"PROSIT" 2023 Улаанбаатарын Шинэ Жилийн Концерт

"Snow Melody 2023" шинэ жилийн баярын концерт

Энэ сарын 24-нд Соёлын төв өргөөд 18.00 цагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Snow Melody" тоглолт болох гэж байна. Симфони найрал хөгжим болон Баян монгол чуулгын шинэ жилийн баярын шилмэл уран бүтээлүүдээс бүрдсэн концерт ажээ. Тасалбар нь 30 болон 50 мянган төгрөгийн үнэтэй юм.

"Snow Melody 2023" Шинэ жилийн баярын концерт

Цөмөөхэй ба гайхамшгийн орон

Жил бүрийн шинэ жилээр Цөмөөхэй бүжгэн жүжгийг тоглодог билээ. Тэгвэл "Цөмөөхэй ба гайхамшгийн орон" Медиа арт Балетын бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиолдох Хулганын, Цасны болон Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөгдхүйцээр бүтээн "Projection Mapping", "Hologram", "3D background", "Video Effects" бүхий шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологийг ашиглан хүргэж байгаа ажээ. Уг бүтээлийг арванхоёрдугаар сарын 31 болон 2023 оны нэгдүгээр сарын 1, 2-нд 20.30 цагаас Степпе Аренад үзэх боломжтой юм байна. Тасалбар нь 79, 99, 119 мянган болон гурван сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн тоглолт нь он гаргах тусгай хөтөлбөр, үзүүлбэртэй аж.

Цөмөөхэй ба гайхамшгийн орон
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-04 16:05

Ийм цагаан солиотой юмнуудын ам барьж дуулсан ангагнасан юмнуудын орилох чарлах дууг ганц мянган төгрөгний үнэтэй байсан үзэх хэрэггүй. Тэр битгий хэл үнэгүй байсан ч үзэх хэрэггүй. Үнэхээр эрүл өус солиотой нөхөд л тэр олон арван мянга болон 3 саяар үзэх байхдаа.

Зочин
Зочин
2022-12-04 17:02

Zarim urlagiin togloltuud bol bolomjiin unetei bainaa 3 saya bol Mongold baitugai gadaad orond iimerxuu unetei toglolt baixgui shuu

Зочин
Зочин
2022-12-05 11:27

ҮЗЭХ ЮМ ҮНЭНДЭЭ АЛГАА ЭНЭ БАЛАЙ АМ БАРИГЧ ЭРГҮҮ МАЛНУУДЫГ ҮЗЭЖ БАЙСНААС ГЭР БҮЛДЭЭ ЦАГАА ЗАРЦУУЛЖ ХҮҮХДИЙХЭЭ ХҮМҮҮЖИЛД АНХААРНА УУ? ТӨР НЬ ИРГЭДЭЭ ТОНОНО ЯДАЖ БАЙХАД ЭНЭ ОРИЛЖ ХАШГИРЧ ХООЛОО ОЛЖ ИДДЭГҮҮД БАС ХӨГЖЧИХ ЮМАА БИТГИЙ ҮЗЭЭ ҮЗЭХ ЮМ АЛГА АМ БАРЬЖ ОРИЛООД ХАРМААГИЙ ЧИНЬ СЭГСРЭЭД ХАЯНА МОНГОЛЫН УРЛАГ БОЛ БӨГС АРЧСАН ЦААС АЛТАН ХООЛОЙТНУУД ГЭНЭ ШҮҮ ХЭДЭН ЦЭН АЛТААР ХИЙЛГЭСЭН ХООЛОЙ ЮМ БАЛАЙРАХ ГЭЖ ЯДЧИХ ЮМАА ТЭНЭГҮҮДЭЭ САЙХАН ХООСОН ЗААЛАНД ОРИЛЖ ХАШГИРААРАЙ ТААНУУД ИЧЭЭЧ АЛИАЛАГЧ НАР

Холбоотой мэдээ

Back to top button