Нийгэм мэдээ

Сурагчдын гар утсыг хулгайлсан этгээдүүд 33-34 насных байжээ

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн сурагчийн гар утсыг халааснаас нь хулгайлан авч байгаа бичлэгийн мөрөөр Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийжээ.

Улмаар дээрх хэргийг илрүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн хоёр сурагчийн гар утсыг хулгайлсан хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлжээ.

Шалгалтын явцад урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгэгдэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, 33-34 насны Б, Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

huruug ni tasd

Гаа
Гаа

Хулгайч нараа ажил хийгээчээ

Зочин
Зочин

МАНИНГУУД ЮМ БОЛОВ УУ? ХАЙРЛАХ ЭНЭРЭХ СЭТГЭЛГҮЙ ЭДГЭЭР ГИЧИЙНҮҮДИЙГ ХЯТАДЫН УУРХАЙД ЦӨЛӨӨЧ НААД ХОЁРТОО ШУУД 25 ЖИЛ ӨГЧИХӨӨЧ

Зочин
Зочин

Хөдөө гараад мал маллаад амьдарч болно. Эхний хэдэн жил айлын мал маллаж хөлсөнд нь мал авч байгаад өсгөж болно. Амьдрал урт байна, алийн болгон хулгай хийж амьдрах вэ ? Тэгж байгаад нэг баригдахдаа омогтой хүнд намдуулна.

Холбоотой мэдээ

Back to top button