Нийгэм мэдээ

Жагсаалын үйл явц: Их тэнгэрийн амын жагсагчдыг тараасан ч Сүхбаатарын талбайд үргэлжилж байна

Иргэдийн зүгээс нүүрсний, улсын болон баялгийн хулгай, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг зарлаж, асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байгаа юм.

Өнөөдөр Төв талбай дээр өрнөж буй иргэдийн жагсаалыг олон талт хэлбэрээр сурвалжлан хүргэж байна.


НЭМЭЛТ: 21.30 ЦАГ

Их тэнгэрийн аманд цугласан иргэдийг тараалаа

Өглөөний 11 цагаас хойш Төв талбайд жагссан иргэд үдшийн алдад буюу 17 цагийн үед Их тэнгэрийн амыг зорьсон билээ. Харин нөгөө хэсэг нь Сүхбаатарын талбайд үлдэж, хоёр хуваагдсан иргэд хоёрдмол утгатай хүсэлтийг төрдөө уламжилсангүй.

Их тэнгэрийн амыг зорьсон иргэд ч цагдаа хүчний байгууллага руу дайрсангүй, тэд ч иргэдийг хүчилсэнгүй. Хэн хэндээ хал палгүйгээр, нэг ч хүн бэртэж гэмтэлгүй өнөөдрийн жагсаал өндөрлөлөө. Амралтын өдөр байсан ч амрах цагаа хугасласан иргэд үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын өнцөг булан бүрээс өнөөдрийн жагсаалыг зорьж ирсэн иргэн ч олон байв.

Нөгөө талд Сүхбаатарын талбайд залуу хөвүүд эсэргүүцлийн дараагийн хэлбэр рүү шилжиж, нүцгэлсэн хэдий ч хэдэн хормын дараа олон түмний нэгнээ гэх сэтгэлийн ачаар хувцсаа өмсөцгөөлөө.

Товчхондоо хоёр талд жагсаал өрнөсөн боловч хэн нэгэн бэртэж гэмтэлгүй жагсаж чадсан нь өнөөдрийн хамгийн том онцлох үйл явдал байсан юм.

Одоогоор Сүхбаатарын талбайд жагсаал өндөрлөөгүй байна. Бөөгнөрсөн иргэд дунд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс байгаа тул жагсагчид хувийн аюулгүй байдлаа хангаж, болгоомжтой байна уу.


НЭМЭЛТ: 19.50 ЦАГ

Тэд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжив

Жагсагчид одоогоор хоёр хуваагдсан байгаа билээ. Нэг хэсэг нь Их тэнгэрийн аманд байгаа бол нөгөө хэсэг нь Төв талбайд жагсаалаа үргэлжлүүлж буй. Тэгвэл Төв талбай дээр жагсаж байсан залуус тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, нүцгэлсэн байна. Тэд "Бид зургаан цагийн турш жагслаа. Гэтэл эрх баригчид ирсэнгүй. Үүнээс өөр арга алга. Бидэнд санаа зовж буйд талархаж байна. Ингэж сууж байж байхад ирэхгүй бол өөр ямар аргаар тэднийг авч ирэх хэрэгтэй юм бэ. Нүүрсийн хулгайчдын нэрсийг зарла. Ирэхгүй бол иртэл нь хүлээнэ" хэмээн байр сууриа илэрхийлэв. Хэсэг хугацааны дараа хамт жагсаж байсан иргэд хувцсыг нь өмсгөлөө.

May be an image of 4 people and people sitting
Зургийн эх сурвалж: М.Буянтхүү

НЭМЭЛТ: 19.00 ЦАГ

Цагдаа бамбайтай хамгаалалтад гарав

Их тэнгэрийн амыг зорьсон иргэд нэмэгдлээ. Тэд цагдаа нарын бамбайтай хамгаалалтаас нэг алхам ч хүрэхгүй зайд зогсож байна.

Иргэд:

  • Цагдаа нар бидэнтэй нэгдэж жагсмаар байгаа хэдий ч удирдлагынхаа тушаалаар зогсож байгаа. Иргэд хүний тоогоороо олон тул дайраад орох боломжтой. Гэсэн хэдий ч цагдаа руу дайрах нь өөр рүүгээ дайрч буй мэт санагдана. Тиймээс иргэд хүлцэнгүйгээр ингээд зогсож байна.
  • Ард түмний тэмцэхээр ирсэн тэмцэл тодорхой. Түүнээс биш нэг нэгэндээ урт зүйлс ярьж, өөрийн зовлонгоо тоочих шаардлагагүй. Цагдаа нар төрдөө нөлөөлдөг баймаар байна. Эсвэл цагдаагийн нөлөө бүхий албан тушаалтныг төрдөө гаргамаар байна. Тэгж байж цагдаа нар иргэдтэйгээ ойр болно шүү дээ. Үгүй бол цагдаа ард түмэн хоёрын хооронд мөргөлдөөн үүсэж байна. Ардуур нь хулгай гарсаар байна шүү дээ.
  • Төр төмөр нүүрээ ард иргэддээ харуулж байна. Чин сэтгэлээсээ шударга нийгмийг бүрдүүлээсэй хэмээн хүсэж байгаа. Хэдэн мянгаараа залуучууд гаднын улсыг зорих гээд онгоцны буудал руу явж байна шүү дээ.

НЭМЭЛТ: 18.30 ЦАГ

Иргэд: Нүүрсийн хулгайчдын нэрсийг ил болго

Их тэнгэрийн амаас нөхцөл байдлыг болон иргэдийн байр суурийг хүргэж байна.

Иргэд Их тэнгэрийн ам руу жагсаж, цагдаа нар хамгаалалтад гарсны улмаас тус хэсэгт түгжрэл үүсээд байгаа юм. Мөн цагдаа нарын хамгаалалт нэмэгдсэн байна.

Иргэд:

-Бид Л.Оюун-Эрдэнэ сайдтай уулзахаар ирсэн. Гэвч хамгаалалт авсан тул орох боломжгүй байна. Асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд уулзахаар ирлээ. Харамсалтай нь гарч ирсэнгүй. Цагдаа нар нэмэгдсэн тул биднийг түрэхээр бэлдэж байна.

-Залуучуудтай нэгдээд Их тэнгэрийн амд ирлээ. Би үр хүүхдийнхөө төлөө явж байна. Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго. Эрх баригчид гарч ирж иргэдтэйгээ уулзах хэрэгтэй шүү дээ.

-Монгол Улсдаа эзэн болж сайхан амьдармаар байна. Залуучуудын төлөөлөл болж, дуу хоолойгоо хүргэхээр ирсэн. Эх орноо зарж, идсэн хулгайчдыг хорих хэрэгтэй.

-Хулгай хийсэн хүмүүсээс бүхий л хөрөнгө мөнгийг нь хурааж, буцааж авмаар байна. Хэргийг шийдвэрлэх хэрэгтэй. Би үр хүүхдийнхээ төлөө жагсаж байгаа.


НЭМЭЛТ: 17.00 ЦАГ

Их тэнгэрийн аманд нэмэлт хамгаалалт гарчээ

Жагсагчдын зарим нь талбай дээр Засгийн газрын ордныг тойрон жагсаж байгаа бол нөгөө хэсэг нь Их тэнгэрийн амыг зорьсон байна.

Төрийн гурван өндөрлөг амьдардаг тус газарт цагдаагийн хамгаалалт гарсан билээ. Тэгвэл жагсагчид Их тэнгэрийн амыг зорьж буйтай холбоотойгоор нэмэлт хамгаалалт гарсан байна.


НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Эмх замбараагүй байдал үүсэж эхлэв

Талбайд хэт их хүн цугласны улмаас замбараагүй байдал үүсээд байна. Иргэдийн зүгээс хоёр хуваагдаад байна. Учир нь нэг хэсэг нь өнөөдрийн жагсаалаа өндөрлүүлж, маргааш гудажид "ТЭГ" зогсолт хийх санал гаргасан бол нөгөө хэсэг нь өнөөдөр эцсээ хүртэл явна хэмээн хуваагдаад байгаа юм. Харин зарим иргэдийн зүгээс гаднын нөлөө бүхий хүмүүс жагсаалыг үймүүлж байна хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Зарим иргэд гар зөрүүлэх дөхсөн ч одоогоор ямарваа нэгэн асуудал үүсээгүй байгаа юм. Иргэдийн зүгээс сүүлийн байдлаар гаргаад буй өөр нэгэн санал бол долоо хоногийн ажлаа тасалж, шийдэл гаргатал нь жагсана хэмээж буй.

Мөн Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтүүд иргэдийн эрхийг боож, эрх чөлөөтэй амьдрах боломжийг нь хааж, иргэдээс авч буй татварыг нэмэх гэх мэт нийгэмд халтай зүйл заалтууд олноор байгаа тул хуульд дур мэдэн өөрчлөлт хийж буйд бухимдалтай байгаа ажээ.

ФОТО:

ШУУД ДАМЖУУЛАЛТ:


ЭХЛЭЛ: 11.00 ЦАГ

Иргэд цуглаж, ерөнхий шаардлагуудаа тавив

Жагсаалын эхэнд иргэдийн байр суурийг түүвэр хэлбэрээр сонсоход дараах асуудлуудыг түлхүү хөндөж байлаа. Үүнд:

  • Нүүрсний хулгайн хэргийг цэгцэлж, олон нийтэд нэрсийг ил болгох
  • Засгийн газар огцрох
  • Авлига нэмж, улсын төсөв болон байгалийн баялгаас хулгай хийсэн хэргүүдийг шалгах, түүнд холбогдох албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх
  • Тогтолцооны өөрчлөлт хийх
  • Эрх баригчид иргэдийн шаардлагыг хүлээж авахыг шардсан юм.
  • Гадаадын хөрөнгө оруулалтыг болих. Учир нь дундаас нь эрх баригчид хувьдаа завшиж байна хэмээн үзэж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

ФОТО:

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ /ПОПУРИ ВИДЕО/:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-04 15:31

МАН ын троллууд ажлаа хийгээчээ, Жагса##ыг тараах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-04 16:56
Reply to  Зочин

Огцруулаачээ

Уншигч
Уншигч
2022-12-04 16:05

Танай сайтаас бусад мэдээллийн сайтууд таг. Ха##тын гэрээ байгуулсан юм байх даа.

Зочин
Зочин
2022-12-04 16:47

Энэ төр, засаг арай л дампуу байна. Хэлэх муу үг олдохгүй болж байнаа.

Зочин
Зочин
2022-12-04 16:55

Оюун-Эрдэнээ огцор

ZOCHIN
ZOCHIN
2022-12-04 17:19

er n bol temtcehguigeer hezee ch unen irdegguil bhgui yu
chinii erh chi temtcehgui ym bol hezee ch irehgui
za yu
hezee ch itrehgui

ZOCHIN
ZOCHIN
2022-12-04 17:21

harin ch zaluuchuudad bi bayrlajiina... ta nar sain temtcvel saihan l amidarna.
avilgachidiig songool bval uhdel met amidarnashuu

Иргэд
Иргэд
2022-12-04 17:26

Засгийн газраа 100% дэмжиж бна

Zochin bgd irgenzochin
Zochin bgd irgenzochin
2022-12-04 18:11

zasgiin gazar harin ch sain aj-j bgaa uniin huurugdul!!!!!!

Зочин
Зочин
2022-12-04 19:06

Ер нь бол Ономоогийн Энхсайхан. Дашб##бар Зэнээ нарын үед өнөөдрийн энэ байд## зурагдсан шүү дээ АНы хэдэн нөхдүүд ардчиллынхаа нэрийг барьж олон улсын янз бүрийн конвенцод оруулж элдэв хэрэггүй гэрээнд гарын үсэг зурж гарах гарцгүй болгоод орхисон шүү дээ харин энэ засаг гарцаас гарах гэж чадлаараа л оролдож байна энэ нүүрсний хэрэг араас үүсэлтэй шүү дээ эрдэнэт хөтөл тт гээд бүгдэд ашиггүй гэрээ хийгээд олон улсын арбитраар шийдүүлнэ гээд хаясан эд шүү

Зочин
Зочин
2022-12-04 19:12

Хүрэлсүхийн хийж буй ажил

Зочин
Зочин
2022-12-04 21:34

АН Зохион байгуулж байна уу, нүүрсний хулгайчид нь уу гэдрийр харж байж л дүгнэлт хийе

иргэн
иргэн
2022-12-04 21:58

Үгээ зөв хэргэл
, хэн нэгэн тараагаагүй өөрсдөө тарсан,Маргааш иргэлжлүүлж жагсана

Зочин
Зочин
2022-12-04 22:20

Хүрэлсүх огцор

Иргэн
Иргэн
2022-12-04 22:43

Босоо хөх монгол хөдөлгөөнийхөн харагдана лээ энэ жагса## захи##гынх юм байна захи##агч санхүүжүүлэгч нь нүүрсний хулгайчид уу женко юу гэдэг л байна

Зочин
Зочин
2022-12-04 23:15

shal hudlaa ayagui bol MAN- iin zaluuchuud akh nariigaa namnah gej zahialaa biz

МАН ын гай
МАН ын гай
2022-12-05 08:54

АМдьр## бүр хэцүүдлээ. З##ууст баярл##аа. МАН өр тавихаас өөр хийс эн зүйл ##га даа

Зочин
Зочин
2022-12-05 11:01

Манай м##чид 32 хүрч байж хэлд орох гэж.Одоо ухаан суух гэсээр байт## наад Нам нэртэй бүлэг луйварчид чинь улсыг маань зарчих байх даа...Одоо л нөгөө хөлдүү клуб-т цуглаж архи гурил будаа авсны горыг мэдэрсэн үү? Ардын намдаа сан##аа өгөхөө мартваа мартав.

Холбоотой мэдээ

Back to top button