Катар 2022СПОРТ

Франц шөвгийн наймд үлдлээ

"Катар 2022" ДАШТ-ий шөвгийн 16 багийн хасагдах шатны тоглолтууд өнөөдөр "С", "D" хэсгийн ялагчдаар үргэлжилж байгаа билээ. Сая эхний тоглолт Франц-Польшийн хооронд болж, 3:1-ээр Франц хожлоо. Тоглолтын эхний гоолыг Оливье Жиру, хоёр, гурав дахь гоолыг Килиан Мбаппе оруулсан байна. Польшоос Роберт Левандовски гоолджээ.

К.Мбаппе энэ тоглолтод дубльдсэнээр 4 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтыг ганцаар тэргүүлж эхлэв. Лионель Месси, Оливье Жиру, Маркус Рэшфорд, Коди Гакпо, Альваро Мората, Эннер Валенсия нарын зургаан тоглогч гурван гоолтой жагсаалтын хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Эдгээрээс Эннер Валенсиягаас бусад нь гоолынхоо тоог ахиулах боломжтой юм.

Франц – Польш 2:0

«Аль-Тумама» цэнгэлдэх

Гоол:

1:0 – 44 Жиру2:0 – 74 Мбаппе3:0 – 90 Мбаппе.

Франц – ЛьорисКундеВаранУпамеканоЭрнандесРабьоТчуамени (Фофана, 66), Жиру (Тюрам, 76), ГризманнДембеле (Коман, 76), Мбаппе.

Польш – ШченсныКэшГликКивер (Беднарек, 87), БерешиньскиКаминьски (Залевски, 71), Франковски (Гросицки, 87), Крыховяк (Белик, 71), ЗелиньскиШиманьски (Милик, 64), Левандовски.

Шар хуудас:

Тчуамени (31), Берешиньски (47), Кэш (88).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button