Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинЭнтертайнмент

Өмнөд Солонгос шөвгийн 16-д шалгарсны дараа Гана шоколадны борлуулалт өсчээ

"Катар 2022" хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д Гана улс Уругвайд хожигдсоноор Солонгос улсын хөлбөмбөгийн шигшээ баг хэсгээсээ хоёроор гарч, хасагдах шатанд шалгарсан.

Улмаар тус улсын "Lotte Confectionery" компани тогтмол борлуулалттай Гана шоколадны борлуулалт гэнэт өссөн талаар "The Korean Times"-д мэдээлжээ.

"GS25" болон "CU" сүлжээ дэлгүүрээр Гана шоколадны борлуулалт огцом өссөн хэмээн тус байгууллагуудаас мэдээлсэн байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 2-3-ны өдрийн борлуулалтыг арваннэгдүгээр сарын 18-ны өдөртэй харьцуулахад "GS 25" сүлжээ дэлгүүрийн борлуулалт 46.5, "CU"-гийх 32.7 хувь өссөн байна.

People flock to a CU convenience store in Seoul to purchase alcoholic beverages and snacks on Nov. 24. Courtesy of BGF Retail

Мөн Солонгосын хөлбөмбөгийн баг ДАШТ-д амжилттай оролцсоны ачаар "CU" архи, согтууруулах ундаа, хөнгөн зуушны бүтээгдэхүүнээс олох орлого улам нэмэгджээ. Тухайлбал, шар айраг, виски, сөжүгийн борлуулалт 18.00 цагийн байдлаар 120-155 хувь өссөн байна. Мөн Өмнөд Солонгос улсын хэсгээс шалгарах сүүлийн тоглолтод шарсан тахианы мах, хатаасан зууш, бэлэн хоолны борлуулалт 161-193 хувь нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ажээ.

Сонирхуулахад, оройн цагаар "CU" дэлгүүрийн нийт борлуулалтыг харахад Солонгосын баг Португалийн эсрэг тоглохоос гурван цагийн өмнө буюу 21.00 цагаас эхлэн орлого нь 28 хувиар өсөж, 23.00 цагийн байдлаар 76 хувь болж өссөн байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button