Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинЭнтертайнмент

"BTS" хамтлагийн гишүүн Жон Жонгүгийн дуулсан Дэлхийн аваргын дуу чартуудад дээшиллээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Н" хэсгийн сүүлийн тоглолтод Солонгос Португалын шигшээ багийг 2:1 харьцаатайгаар хожсон билээ. Үүний дараа "BTS" хамтлагийн дуучин Жон Жонгүгийн дуулсан энэ жилийн Дэлхийн аваргын албан ёсны сүлд дуу болох "The Dreamers" буюу "Мөрөөдөгчид" дуу чартуудад дээшилсэн байна.

"The Korea Times"-ийн мэдээлснээр ням гарагийн 12.00 цагт Солонгосын томоохон стриминг платформуудын нэг болох "Melon"-ы тавдугаар байр хүртэл тус дуу дээшилжээ.

Арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш энэхүү дуу чартуудад төдийлөн амжилт үзүүлээгүй. Гэсэн ч Солонгос улсын шигшээ баг Португалыг хожсоноос хэдхэн цагийн дараа энэ дуу аравдугаарт байрт орсон юм. Улмаар анх удаа чартуудад эхний тавд орж байгаа нь энэ билээ.

"Мөрөөдөгч" дуу тус улсын "Genie" чартад ням гарагийн үдээс хойш наймдугаар байрт жагссан байна. Мөн "Billboard"-ын дижитал дууны борлуулалтын жагсаалтад нэгдүгээр байр эзэлсэн Дэлхийн цомын анхны дуу ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button