УЛС ТӨР

Т.Доржханд: 45 их наяд бодитой тоо, өөр гурван төрлийн хохирол бий

УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн асуудлаар өнөөдөр /2022.12.05/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монголын түүхэнд иргэд залуучууд талбайд гарч ирсэн тохиолдол гарлаа. Ихэнх нь үнэн сэтгэлээсээ ч, хажуугаар нь зохион байгуулалттай гарч ирж буй үйлдлүүд байна. Жагсаалыг саармагжуулах ажиллагаа явагдаж байна. Тиймээс УИХ-д суудалтай эвслийн зүгээс АН-тай нэгдэж нийтийн сонсгол хийхээр шийдвэрлэлээ. Бидэнд бүрэн эрх нь бий. О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, С.Одонтуяа, Б.Бейсен, Н.Ганибал тэргүүтэй есөн гишүүн нэгдэж УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна.

Нүүрсний асуудал бол нам дамжсан хулгай. Нам дамжсан хулгайг, нам үл харгалзан нэгдэж шаардана. УИХ-ын чуулганаар нээлттэй сонсгол хийлгэе. Ямар дүнтэй хулгай вэ, цаад эзэд нь хэн бэ гэхчлэн маш тодорхой асуудлуудыг тусгасан шаардлага юм.

Гадаах иргэдийн жагсаал үр дүнтэй байх ёстой. Жагсаалыг үр дүнгүй болгохын тулд нүүрсчид өөр зүйл рүү чиглүүлэх ажиллагаа явуулж байна.

Офф-тейк гэрээг арваннэгдүгээр сард багтааж зарлана гэдгээ Эдийн засгийн, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зарласан. Гэвч одоо ч таг чиг. Засгийн газар нь дийлэхгүй юм байна. Иймд цаашаа ҮАБЗ рүү дамжуулах ёстой юм байна. Гэрээг нээлттэй болгох үүднээс Засгийн газарт дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Хулгайн нийт дүн 40-45 их наяд мөн шүү. Ийм хэмжээний боломжоо Монгол Улс алдсан" хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Түр хорооны гишүүд цаасан мэдээлэлтэй хэр сайн танилцсан бэ. 40 их наяд төгрөг алдсан гэх тооцоолол чухам хаанаас гаргаж ирсэн тоо вэ. Та самбар дээр энэ тоог гаргаж ирж бодож чадах уу. Нийгэм маш их бухимдалд автчихлаа шүү дээ?

-Нийт нүүрсний экспорт зарим үед 250 сая ам.долларт хүрдэг. Үүнээс 120 ам.доллар тооцож авах ёстой ч бид 60 ам.доллароор тооцсоор ирсэн. Мөн АМНАТ-ын төлбөрөөс 750 сая ам.доллар алдсан байна. Нүүрсний салбараас оруулж ирдэг мөнгө 1 их наяд төгрөг. Гэтэл энэ орлого сүүлийн арван жилийн хугацаанд байхгүй болчихсон.

Офф-тейк гэрээнээсээ эхлүүлье. Үүнээс маш том пирамид толгойноос эхэлж нурж эхэлнэ.

-Түр хорооны бүрэн эрхийн хугацаа хэдхэн хоногийн дараа дуусна. Энэ хугацааг цааш нь сунгах уу. Цаасан материалтайгаа яг ажилласан юм уу. Тэгж байж тоон мэдээллүүдээ хэлэх юм биш үү?

-Сунгах магадлалтай. Ажил амжихгүй байна. Цаасан материалууд парламентын танхим дүүрэх хэмжээний их байна. МАН-ынхан АН-ыг, АН-ынхан МАН-ыг онилох вий гэсэн болгоомжлол байна. Нам харгалзахгүй тэмцье. Тоон мэдээллүүд удахгүй ил болох байх. Хүлээж чадахгүй. Түрүүлж нээлттэй сонсгол хийе.

-Сая С.Ганбаатар гишүүн МCS-ийн Ж.Оджаргал, "АПУ"-гийн П.Батсайхан гэхчлэн тодорхой хэдэн нэрс зарлалаа. Эдгээр нэрс хэр баталгаатай вэ?

-Тэр хүнд бодитой баримт мэдээлэл байгаа бол зөв. Түүнийгээ хуулийн байгууллагад өгөөд явах хэрэгтэй. Миний хувьд "Голомт"-ын Д.Баясгалан төмөр зам барьсан хүн биз дээ. Тэр хүн чинь гэрээ байгуулсан шүү дээ. Гэрээг нь ил болговол Д.Баясгалан гэдэг тодорно. Сангийн яамны ТНБД Ж.Ганбат тодорхой мэдээлэл өгсөн шүү дээ. Зах зээлийн үнээс 10 хувиар бага өгсөн байна. Яагаад тэгсэн юм бэ гэж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 11:50

ШААЗГАЙ ЗӨВ ШАГШИРЛАА ЭНЭ ХАЛТАР БАЦААНЫГ ДЭМЖЭЭРЭЙ ОЮУНТУЯА ТЭРГҮҮТЭЙ ГАРУУД ӨЛСӨГЛӨН ЗАРЛААЧЭЭ ЭНЭ ХУЛГАЙГ ИЛРҮҮЛЭХЭД НАМ ХАМААГҮЙ БҮХ ХУЛГАЙЧУУДАА ТАЛБАЙД СӨХӨРЧ СУУЛГААД ЧУЛУУГААР НҮДЭЖ АЛЦГААЯА

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-12-05 19:11
Reply to  Зочин

Ер нь энэ гон гон гэсэн юм их турхирч байгаа даг шүү хүүр чинь

Зочин
Зочин
2022-12-05 11:59

Монгол улсад нам хэрэггүй ээ зөвхөн ард түмнийхээ төлөө чин сэтгэлтэй шударга шулуун улс төрчид хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-12-05 11:59

Chadahgui baij neriin gargaad bh nasaar ni horiocheee hulgaich naraa ter ene ged bhiin

Зочин
Зочин
2022-12-05 11:59

Нэг юм болхоор л хав хав гээд хуцаад эхлэхийн МАН-ын угаадсны гөлөг бас болоогүй баттулга л гэж шаахийн

Иргэн
Иргэн
2022-12-05 12:23
Reply to  Зочин

Зөв дугараад байхад солиороод байдаг угаадасны гөлөг чинь чи өөрөө байна даа .Доржханд үнэн зөв ярьж байна.Чамайг бодвол боловсролтой зөв бодолтой з�##�уу

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-12-05 19:13
Reply to  Иргэн

Хуц доржханд х�##�тар хужаа монголыг устгах да�##�гавартай юм байх шүү хужаа элэгтэй шүүдээ

Зочин
Зочин
2022-12-05 12:00

Энэ сайн з�##�уу

Зочин
Зочин
2022-12-05 12:19

эртхэн дуугарахгүй БОСООГ ДУУГАРЧ ЭХЛЭНГҮҮТ араас орилох юм даа

Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-12-05 12:28

МАН шун�##�ын сэтгэлгээтэй болсон. Мөнгө л бв�##� ард түмэнд худлаа амлана, чихэр долоолгоно. Нөгөө ард түмэн намайг хамга�##�на гээд цээжээ дэлддэг нөхөр яасан бэ? Их тэнгэрт х�##�уун орондоо нойрмоглож хэдэн з�##�уусыг булчингаараа үзэх гээд бгаа юм уу? Нөгөө нутгийн дүү гээд бсан Оүхээнц-Эрдэнэ гэгч боловсролоор маруухан ЕС сэнтийгээ хамга�##�аа бсан нөхрийн хуурамч амл�##�т нь лөөлөө болов уу? Засагт гарч эрх мэдэл �##�бан туша�##�ын төлөө дайрч орсон нөхдийн б�##�аг нэг иймэрхүү...

Холбоотой мэдээ

Back to top button