С.Одонтуяа: Нүүрсний хулгайгаар нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлсэн

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Нүүрсний хулгайн талаар нээлттэй сонсгол хийе гэж УИХ-ын олон гишүүн шаардлага хүргүүлж байгаа. Энэ шаардлагад АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Миний бие зурсан байгаа. Мөн Д.Бат-Эрдэнэ зурсан. Одоогоор гадаадад яваа.
Нүүрсний хулгайчид улс орноо зарж байна. Улсаа дэлхийн шившиг болгож байна. Олон улсын валютын сан есдүгээр сард нүүрсний хулгайг хэлсэн. Түүнээс биш МАН нэг их шударгадаа гаргаж ирээгүй. Энэ хулгай хувийн хэвшлийг маш томоор хохироосон. Учир нь тээврийн зардал асар их өссөн. Тээвэр хийж байсан маш олон компани дампуурсан. Зөвхөн МАН-ын дээд албан тушаалтнуудтай танил хүмүүс нүүрс хулгайг хийж, мафа болсон.
Иргэд хувьцаагаа нэхэх хэрэгтэй. Бидний мөнгө юунд зарцуулагдчихав гэж шаардах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.