УЛС ТӨР

МАН жагсаалын улмаас Бага хурлаа хойшлуулжээ

МАН-ын Бага хурлаа маргааш буюу арванхоёрдугаар сарын 06-нд, 10:00 цагаас хийхээр товлоод байсан. Эл товыг Удирдах зөвлөл нь бүтэн сарын өмнө гаргасан билээ.

Гэхдээ нүүрсний хулгайн эздэд хариуцлага нэхсэн жагсагчдын нөхцөл байдал эгзэгтэй байдалд шилжээд буй. Жагсагчдын галыг намжаагаагүй байж эрх баригчид маргааш /2022.12.05/ намын Бага хурлаа хийх нь зөв үү, үгүй юу гэдэг асуудал тулгараад байв.

Тэгвэл үүнтэй холбогдуулан эрх баригч, МАН-ынхан маргаашийн Бага хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button