БХИС, ДХИС-ийн оюутнуудыг Төв талбайд дайчлав

Батлан хамгаалахын болон Дотоод хэргийн их сургуулийн III болон IV дамжааны оюутнуудыг жагсаалд дайчлахаар сургуульд нь байлгаж байгаа ажээ.
НЭМЭЛТ: 21.00 ЦАГ
Дайчилгаанд бэлэн байлгаж байсан оюутнууд Төв талбай руу орж ирлээ. Ингэснээр БХИС, ДХИС-ийн оюутнуудыг жагсаалд дайчлан ажиллуулж байна.
-Оюутнуудыг сургуульд нь бэлэн байдалд байлгаж байна-
Тодруулбал, тус сургуулийн оюутнууд гэртээ харих боломжгүйгээс гадна сургуульд нь харгалзах багш байхгүй юм байна.
Цагдаагийн ахлагчийн сургуульд сурдаг оюутны ар гэр манай сайтын редакцтай холбогдлоо. Тэрбээр "Оюутнуудыг дайчлахаар сургуульд нь байлгаж байна. Тэд чинь оюутнууд шүү дээ. Талбай дахь нөхцөл байдал хүндэрвэл яах вэ. 18.30 цагийн үед холбогдоход дайчлахад бэлэн байгаарай гэх заавар өгсөн. Гарч болох эсэхийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Харин одоо утас нь холбогдохгүй, хаана, юу хийж явааг нь мэдэхгүй байна" гэв.
Тус оюутнуудыг харгалзах багш нар нь бүгд төв талбай руу дайчлагджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эриин муу цагдаа гэж үг ямар утгатай үг юм бол
ЗА БОЛЬ, ИРГЭД ИРГЭДИЙНХЭЭ ЭСРЭГ ДАЙСАН БОЛ ГЭЖ ТА НАРААР НОХОЙД БАРЬДАГ МОД ХИЙЖ БАНА ШҮҮ ОЮУТНУУДАА БҮҮ ОРОЛЦ
Хүүхдүүдийн гар хөл хөлдөөж б�##�лах нь л дээ. Иргэдээсээ үхсэндээ айгаад бугцгаагаад байдаг юм бэ? Гарч ирээд тайлбар юмаа хийгээд л болно ш дээ. Нөгөө шударга гэгдддэг 4 гар бас ингэж яваад л том сууд�##�д з�##�арч байсан нь саяхан биз дээ