УЛС ТӨР

УИХ: Жагсаал намжсан тул онц байдал тогтоохыг түр түдгэлзүүллээ

Нэмэлт: 22.10 цаг

Төв талбай дахь жагсаал хурцадмал байдалд шилжсэнтэй холбогдуулан УИХ хуралдаж, онц байдал тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн. Өмнө нь эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэвэл, УИХ-ын гишүүдийн олонх эл саналыг дэмжсэнээр Ерөнхийлөгч зарлиг гаргах процесс хүлээгдэж буй хэмээн ойлгогдож байв.

Харин УИХ-ын чуулганы хуралдааны явцад жагсаал намжиж буй тул онц байдал зарлах асуудлыг түр түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж эхэлжээ. Үүний дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн онц байдал зарлах саналыг дэмжээгүй байна.

Иймд УИХ-аас энэ асуудлыг түр түдгэлзүүлсэн буюу онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Улмаар цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд гишүүдийн олонх санал нэгдсэн байна.


Эх сурвалжийн мэдээлэл үндэслэвэл: Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж байна

Нэмэлт: 21.50 цаг

УИХ-ын чуулганы цахим хуралдааны үйл явцын талаарх эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэвэл, Онц байдлын тухай хуулийн дагуу:

-УИХ хуралдаж, ҮАБЗ-д онц байдал тогтоох тухай санал хүргүүлж

-ҮАБЗ хуралдан, онц байдал тогтоох тухай зөвлөмжийг Ерөнхийлөгчид хүргүүлэх процесс өрнөж байна.

Хуульд зааснаар одоо Ерөнхийлөгч зарлиг гаргах нь хүлээгдэж байна. Хэрэв Ерөнхийлөгч онц байдал тогтоох тухай зарлиг гаргавал түүнийг УИХ-ын чуулганаар дахин хэлэлцэнэ. Ингэснээр зарлигийг батлах эсэх, хэр урт хугацаанд онц байдал тогтоох зэргийг эцэслэн шийдвэрлэх юм.

Хуулийн заалтууд

Онц байдлын тухай хуулийн 5.4 дахь хэсэгт: Ерөнхийлөгч энэ зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу онц байдал зарласан бол Улсын Их Хурал уул зарлигийг гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзвэл уул шийдвэр гарсан өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн зарлиг хүчингүй болно.

6.1 дахь хэсэгт: Онц байдал үргэлжлэх хугацааг Улсын Их Хурал тогтооно.

6.2 дахь хэсэгт: Онц байдал зарлахад хүргэсэн нөхцөл бүрэн арилаагүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал онц байдлын үргэлжлэх хугацааг сунгаж болно гэж тус тус заасан юм.


Нэмэлт: 20.55 цагт

Х.Нямбаатар сайд гишүүдэд мэдээлэл өгчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо цахимаар хаалттай хуралдаж байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар иргэдийн жагсаалын талаарх мэдээлэл өгч байгаа аж.

Хуралдаанаар нийслэл хотын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал тогтоох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлд,

Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх Хэвлэх 25.1.Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал тохиолдсон үед Монгол Улсын Их Хурал уг асуудлыг дараалал харгалзахгүйгээр нэн яаралтай хэлэлцэж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргана гэж заасан.

Энэ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байна.


Эхлэл: 19.50 цагт

УИХ-ын чуулган цахимаар хуралдана

Төв талбайд өрнөж буй иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, одоогоор Төрийн ордны хашаануудыг эвдэлж, орох хаалга руу нэвтрэх оролдлого хийсээр байна.

Анхлан амралтын нэг өдөр үргэлжлэх албан бус товтой эхэлсэн иргэдийн сайн дурын жагсаалын нөхцөл байдал хурцдаж, иргэд гэмтэх тохиолдлууд олшилсоор байгаа юм. Тиймээс хотын дарга Д.Сумъяабазар жагсаалыг хоёр цагийн дотор албадан тараах шийдвэр гаргаад буй.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, УИХ-ын чуулганыг цахимаар хуралдахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Эдүгээ ажлын цаг тарж, Төрийн ордны гаднах орчинд эмх замбараагүй байдал үүсээд байгаа тул УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд цахимаар оролцох аж. Чуулганд ҮАБЗ-ийн гишүүд болох төрийн гурван өндөрлөг оролцоно гэсэн мэдээлэл байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 21:05

муу өлөн бөөснүүд ард иргэдийнхээ өмнө гарч ирэхгүй цахимаар хур##дана ч гэх шиг май шүү л##руудаа

Зочин
Зочин
2022-12-05 21:40

Оюунэрдэнэ гараад уулзаач яагаад айгаад бгаан

Зочин
Зочин
2022-12-05 22:13

Худлаа хууль, худ##дагдсан хэдэн шүүгч, прокурорууддаа найдаад ОюунЭрдэнэ юу хийхгүй гараа хумиад сууж байна.!!! Энэ чинь тэр чигээрээ ялзарсан харагдаж байна!!!!!! Хулгайгаа дарчаад ХӨГЖИЛ, төсөл гэж хуцаарай!!!!!!

Зочин
Зочин
2022-12-05 22:31

Соёлтой мундаг з##уус жагсаад дараа нь хогоо түүгээд явж бгаа нь соши##аар гарч бна. Харин цөөн хэдэн орк сүлд мод шатааж, хашаа нурааж бас гуугачиж байх юм. Зөв боловсон тайван жагссан з##уу####а баярл##аа

Зочин
Зочин
2022-12-05 22:34

Хулгай хийсэн улсаа зарлахгүй бна эрх баригчид бүгд оролцож гэж ойлгож бна

Зочин
Зочин
2022-12-05 22:34

ordnoo hamgaaljil onts baidal zarlaad syrtei garuud ve

Зочин
Зочин
2022-12-05 22:59

Хүрэлсүх огцор

Зочин
Зочин
2022-12-05 23:26

soliotoi amitad

Холбоотой мэдээ

Back to top button