Top StoriesУЛС ТӨР

Т.Доржханд: 45 их наядаас гадна төмөр зам, оффтейк гэрээ, нүүрсний татварын хулгай бий

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай нүүрсний хулгайн асуудлын талаар ярилцлаа.

-Урд хөршийн гаалиас тодорхой мэдээллүүд ирэхгүй байна. Боомтуудад очиж үзье гэтэл төсөв байгаагүй-

-УИХ-ын Түр хороо 2022 оны зургаадугаар сарын 10-нд байгуулагдсан. Хугацаа нь дуусахад дөрөвхөн хоног үлдлээ. Өнгөрсөн хугацаанд цаасан материал дээр хэр сууж чадав. “Төдий хэмжээний материал дээр ажиллаж, тийм хэмжээний мэдээлэл иргэдэд өгнө” гэдэг төсөөлөлтэй ханцуй шамлан орсон байх. Энэ зорилго тань биелэв үү?

-Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар парламент хяналт тавьдаг ганц л сувагтай болсон нь хяналтын түр хороо юм. Бодитойгоор гурван асуудлаар түр хороо байгуулагдчихаад байна. Хөгжлийн банкны зээлийн, эмийн, боомтын гэсэн гурван асуудлаар. Ил тодоор асуудлыг хэлэлцдэг парламентаар ярьдаг суваг. Гэтэл асуудал бий. Зургаан сар болчихлоо. Энэ хугацаанд шинжээчдийг томилж ажиллуулсан. Боомтууд дээр очиж үзье гэтэл төсөв байгаагүй.

-Яагаад. Хянан шалгах түр хороондоо төсөв гаргаж өгөөгүй юм уу?

-Хяналт шалгалтын түр хороо энэ жил байгуулагдсан тул 2022 онд төсөв тусгаж чадаагүй. Бид шинэ хууль, шинэ дүрмийн дагуу ажиллахын тулд төсөвтэй байх шаардлага бий. Мөн хөндлөнгийн шинжээчдийг ажиллуулах ёстой ч төсвийн хязгаарлалтаас болоод цөөхнийг ажиллуулж байна. Асар богино хугацаанд олон бичиг баримттай танилцаж байгаа юм л даа. Нүүрс бол нийт Монголчуудын асуудал. Үүнд Монгол-Хятадын гаалийн мэдээлэл, зах зээлийн үнийн судалгаа гэхчлэн манай талаас хамаарахгүй мэдээллүүд гэж бий. Гэтэл өмнөд хөршийн гаалиас тодорхой мэдээллүүд ирэхгүй байна. Мэдээлэл авах хүсэлтээ илгээсэн. Ганц биш арван жилийн асуудал учраас яалт ч үгүй цаг хугацаа шаардагдаж байгаа.

-Ирсэн, илэрхий мэдээллүүдээс дурдвал?

-Манай түр хорооны даргад ирсэн мэдээллээр “сүүлийн арван жилийн хугацаанд гаалийн мэдээний зөрүүгээр 6.4 сая тонн” гэдэг тоо батлагдсан. Нарийвчилсан мэдээ гарна. Үүний дараа түр хороо нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Гааль болон хуулийн байгууллагууд, экспортолсон компаниуд зэрэг холбогдох шат шатны байгууллагууд оролцох байх. Энэхүү ажил биднээс шалтгаалахгүйгээр мэдээлэл олдцоосоо хамаараад удаашраад байна гэсэн бодол бий.

Иймээс ирэх жилийн төсөвт хангалттай мөнгө тусгаж өгөх хэрэгтэй. Төсөв хэлэлцэж байх үед Сангийн сайд Б.Жавхлан болон Засгийн газарт тодорхой байр сууриа илэрхийлсэн. Цаашид хяналтын тогтолцоогоор хэрэгжүүлж, парламентад асуудлаа хэлэлцүүлдэг байя гэвэл төсвийг нь хангалттай тавь. Манай түр хороог зургаан сараар сунгах нь тодорхой. Он гараад үйл ажиллагаа эрчимжинэ гэсэн хүлээлт бий.

-БНХАУ-ын коммунист намын Өвөрмонгол дахь дарга Г гэгч нүүрсний асуудлаар цаазлуулаагүй. Харин шоронд байгаа гэгдэж байна-

-Олон улсаас дата мэдээлэл татах буюу худалдаж аваад боловсруулах үйл ажиллагаа хийх юм байна. Иймэрхүү материалууд ирэх оны төсөв хэрэгжихийг хүлээх юм уу?

-Үгүй. УИХ-ын Тамгын газраас багахан хэмжээний төсөв авч ажлаа явуулж байгаа гэсэн мэдээлэл авсан. 2023 оны төсвийн жил эхэлбэл илүү боломжууд нээгдэж, ажил эрчимжих болов уу. Хамгийн гол нь урд хөршөөс ирэх мэдээллийн хязгаарлалтаас үүдэж байна.

-Өмнөд хөршөөс ирэх мэдээллүүд хүлээгдээд байна гэж та дурдлаа. Саяхан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын албан тушаалтан нүүрсний асуудлаас болж цаазлуулахдаа манай талаас тодорхой хэдэн хүнийг нэрлэсэн гэх мэдээлэл цацагдсан. Нэрсийг авах хууль хяналтын байгууллагынхны оролдлого ямар шатанд яваа бол?

-Энэ тухай өөрийн мэдээллийн шугамаар тодруулж үзсэн. Ингэхэд БНХАУ-ын коммунист намын Өвөрмонгол дахь дарга Г гэгч нүүрсний асуудлаар цаазлуулсан гэдэг мэдээлэл байхгүй. Харин шоронд байгаа гэгдэж байна. Мэдээллийн зөрүү байх шиг.

-“Зөвхөн 45 их наядын хохирол бий” гэж нийтээрээ ойлгоод байгаа. Гэтэл “төмөр замын, оффтейк гэрээний, нүүрсний татварын гэхчлэн” дөрвөн төрлийн хохиролд дүн шинжилгээ хийх шаардлага үүсчихсэн байна л дээ. Эдгээр хохирлуудын талаарх тоон дүнгүүдийн тухай тодорхой ярьвал?

-Нэгдүгээрт, Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүний хувиар тодорхой баримтад тулгуурлан мэдээлэл хийсэн болов уу гэж итгэж байна. Харин би өөрт байгаа мэдээлэл дээр үндэслэн тооцоолол хийсэн.

45 их наяд төгрөг хаанаас, хэрхэн гарч ирэв гэдгийг маш энгийнээр хэлье. Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 250 сая тоннд хүрсэн. Жилд дунджаар 25 сая тонныг гаргасан гэж ойлгож болох нь. Эдгээр нүүрсний үнийг уурхайн амны үнээр тооцож ирсэн байна. Тэр нь тонн тутамдаа дунджаар 50-60 ам.доллар. Боомтын буюу зах зээлийн үнээр тооцвол 120 ам.доллар. Тэгэхээр үүний зөрүү нь хамгийн багадаа 60 ам.доллар. Маш ерөнхий тооцоо. 250 сая тонн нүүрсний тонн тутмыг нь 60 ам.доллароор тооцвол 15 тэрбум ам.доллар гарч байгаа юм. Энэ нь 45 гаруй их наяд төгрөг гэсэн үг. Ийм хэмжээний валютын орлогоо бид хилийн цаана алдчихсан байна. Хэн нэгний дансанд оффшор байдлаар байршчихсан ч байж мэдэх.  

Хоёрдугаарт, сүүлийн арван жил гарсан хоёр дахь том хулгай бол түрүүн цухас дурдсан 6.4 сая тоннын асуудал. Энэ нь гаалийн мэдээллийг зөрүүгээр баталгаажаад байна. Манайхаас нүүрс гарчихсан байдаг. Гэтэл нөгөө талд нүүрс ирээгүй гэдэг зөрүү. Тэгэхээр энэ бол хулгай. Нүүрсний салбарт яригдаж буй хоёр том асуудал ийм. Дээр нь нэмээд “Эрдэнэс тавантолгой” компанид хоёр том асуудал бий.

-Ямар хоёр асуудал байна вэ. Нэг нь мэдээж оффтейк гэрээний асуудал байх?

-Эхнийх нь, оффтейк гэрээ. БЭТ Ж.Ганбатын ярилцлагыг бүрэн эхээр нь үзсэн. Тодорхой тоон дээр үндэслэж ярьсан байх. Оффтейк гэрээний нийт дүн 3.4 их наяд төгрөг. Энэ бол амны буюу хямдхан нөхцөлөөр өгдөг үнээсээ 10 хувиар бууруулсан нөхцөл. Үүнийгээ нууцалчихсан. Нүүрс гэдэг чинь мөнгө. Амны үнэ, хилийн үнэ зөрүүтэй. Үүн дээр ч мөн хулгай гарсан байна. Тэгэхээр үүнээс хамгийн багадаа 730 тэрбум төгрөг алдагдсан гэдэг тооцоо гарч байгаа.  

Удаах нь, санхүүжилт авсан төмөр замын асуудал. Бас л нууцын гэрээнд орчихсон. Яагаад нууцалсан бэ. Зүүнбаян руу, Гашуунсухайт руу тавьсан хоёр төмөр замын үнийн дүн асар зөрүүтэй гэдэг мэдээлэл бий. Надад ирсэн мэдээллээр 3-4 дахин зөрүүтэй гэх. Үүнд авлигын асуудал байна л гэж харж байгаа юм. Яг нарийн хэлж чадахгүй байгаа учир ил болгооч ээ.

Тиймээс би нэр бүхий найман гишүүнтэй нийлээд гарын үсэн зурж, нээлттэй сонсгол хийе гэдэг шаардлага УИХ-ын даргад хүргүүллээ. Есөн гишүүн зурсан тохиолдолд шаардлага хүчин төгөлдөр. Ийм байдлаар УИХ-аар оруулж ирж, ярихгүй бол та бүхний асуугаад байгаа боомтын түр хорооны шалгаж байгаа асуудал замхарчих гээд байна. Хөлмбөмбөгийн дэлхийн аварга, үргэлжлээд шинэ жил гэсээр дарагдах нь. Одоо л УИХ-аар оруулж ирж, холбогдох нөхдүүдийг нь дуудаж ярилцъя гэж байгаа юм.       

-Оффтейк гэрээнүүдийг Засгийн газар нээлттэй болгож хүчрэхгүй байгаа бол ҮАБЗ зөвлөмж гаргах хэрэгтэй-

-Өөрөөр хэлбэл танай Боомтын түр хороо чиг үүргээрээ оффтейк буюу нууцлалтай гэрээнүүдийг татаж авч боломжгүй. Тиймээс хүч үүсгэж байгаад нээлттэй хэлэлцүүлье гэдэг санаа юм байна, тийм үү?  

-Яг үнэн. Оффтейк гэрээнүүдийг арваннэгдүгээр сард багтааж ил болгоно гэсэн ч, таг чиг. Засгийн газрын түвшинд хүндрэл үүссэн гэж ойлголоо. Учир нь арванхоёрдугаар сар гарчихлаа. Тиймээс сөрөг хүчний зүгээс ил болгох нь зүйтэй гэдэг шаардлагыг тавьж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу энэ гэрээнүүд хаалттай болсон. Тэгвэл одоо буцаагаад нээлттэй болгох зөвлөмжөө гарга, хуралдаанаа хий. Нийтээрээ шахъя. Эндээс л эхэлж утас хөврүүлэх шиг хөөе. Тэрнээс биш дээгүүр нь нисээд байж болохгүй байна. Сүүлдээ МАН, АН-ын “чи их, би бага хулгайлсан” гэх зодоон болон хувираад намжчих вий гэдэгт санаа зовниж байна. Гадаа жагсаж байгаа иргэдийг дэмжиж байна. Харин байшин дотор сууж байгаа бид энэ тэмцэлд ямар арга замаар хэрхэн, амжилтад хүрэх вэ гэдэгт анхаарч байна.  

-Тэгэхээр Боомтын асуудал хариуцсан түр хороонд “нүүрсний хулгайчид” гэгдэгсдийн нэрс ирэх боломжгүй гэж ойлголоо. “Оффтейк гэрээг нээлттэй болгооч” гэдэг хүсэлтийг ҮАБЗ рүү тэгээд чухам хэн гаргах юм бэ?

-Яг зөв. ҮАБЗ рүү УИХ-ын гишүүний хувиар хүсэлтээ илгээж байна. УИХ-ын дарга руу ч явууллаа. Энэхүү хүсэлтээ шахна. Шахахгүй бол болохгүй. Жагсаал хийж буй залуус ч шаардлагадаа энэ асуудлыг тусгах хэрэгтэй. “ҮАБЗ хуралдаж, үүргээ биелүүл” гэх шаардлага. Ингэж байж асуудал ил болно гэдэгт итгэлтэй байна.

-Манайд хянан шалгах түр хороо нь одоогийн байдлаар гуравхан асуудлаар байгуулагдаж, шинэ тутам хөгжиж эхэлж байна. Түр хорооны гишүүд хэт их мэдээлэл цуглуулсны дараа өөрсөдтэй нь “тохирох гээд ирдэг”, “мэдээллээ ашиглаад хүч ордог” эрсдэлүүд үүсэх үү?

-Энэ асуудлаар Түр хорооны даргаас асуух хэрэгтэй. Сөрөг хүчний хувьд би ямартай ч хяналтаа тавина. Одоогийн байдлаар мэдээллүүдээ нэгтгэх үйл явц өрнөж байна. Үүний дараа парламентад нээлттэй хэлэлцэх ёстой. Зөв жишиг тогтвол маш сайн. Тогтоохын төлөө л хичээж байна. Дөнгөж үүсгэн байгуулагдаад төсөв мөнгөгүй байгаа энэ үед биднээс “ажлаа муу хийж байна, мэдээлэл хаана байна” гээд байна. Бодит байдал ийм. Мэдээллүүдээ цуглуулж авсны дараа нээлттэй болгоно.

-Амьдралдаа хүн шантаажилж үзээгүй. Улстөрийн хэрүүл хийхийг л маш их хүсч байна-

-Та УИХ-д суудалтай жижиг намын цор ганц төлөөлөл. Сайн сөрөг хүчин байна гэсэн хүлээлт олон нийтэд бий. Гэтэл олон нийтийн ярьдаг попрох сэдэв болчих гээд байна. Өөрийнхөө итгэл үнэмшлээр энэ түр хороонд орсон уу, эсвэл хэн нэгний ятгалаг, хүсэлт ирэв үү?  

-Тодорхой хэлье. Гурван түр хороонд гурвууланд нь орсон. “Цаашдаа ч орно” гэж бодож байлаа. Харамсалтай нь "УИХ-ын гишүүдийн тоо цөөхөн тул та хоёрхон хороонд орох боломжтой" гэсэн. Арга буюу нэгнээс нь гарсан. Харин “Хөгжлийн банкны зээлийн асуудлын түр хороог ахалмаар байна” гэдэг хүсэлтээ илэрхийлсэн. Яагаад гэвэл энэ парламентад цөөнхийн хяналт дутагдалтай. Олон улсын жишгээр бол түр хороог цөөнхийн төлөөлөл тэргүүлдэг. Гэтэл манайд олонхоороо хүч түрчихдэг.

Би өөрөө санхүүч, эдийн засагч хүн. Энэ бүх луйвар мөнгө санхүүтэй холбоотой. ХҮН нам бол шинэ улс төрийн хүчин. Улс төрийг цэвэрлэх зорилго тавьж орж ирсэн нам. Энэ байдлаар цаашдаа асуудалд хандана. Ийм итгэл үнэмшлээр түр хороонд орсон. "Дундаа хийчихье, тохирчихъё" гэдэг асуудал миний хувьд байхгүй. Энэ бол түүхэн үүрэг. Тиймээс энэ хулгай илчлэгдэхгүй байх боломжгүй. Итгэлтэй байж болно.

-Хэт их мэдээлэл олоод ирэхээрээ гишүүдийн гуйлт, ятгалгад орчих вий гэсэн эрсдэлийн тухай асуулаа. Таны хувьд өөрт төвлөрүүлсэн мэдээ мэдээллээ ашиглаад "шантааж хийхгүй" гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ"

-Амьдралдаа хүн шантаажилж үзээгүй. Улстөрийн хэрүүл хийхийг маш их хүсч байна. Миний ард маш олон мэдлэг, мэргэжилтэй залуус бий. Бид парламентад ганцхан суудалтай ч улстөрд эрүүл зөв соёлыг суулгаж чадна гэдэгт итгэлтэй байна. Ийм зүйлийг хүсэж байгаа хэдэн мянган залуусын гүүр нь болох үүрэгтэй. Тиймээс албан тушаал, мөнгөөр наймаалцах, шантааж хийх ёс суртахуун бидэнд байхгүй. Надад бүр ч байхгүй.

-ХҮН намаас парламентад ганцаараа сууж буй. "Үндсэн хуулиа өөрчилж, сонгодог парламентыг хөгжүүлнэ" гэж бүгдээрээ яриад байдаг ч эсрэгээрээ гажуудлууд үүсчихсэн. Тухайлбал, парламентаар хэлэлцэхээр илүү найрааны, бүлгийн лобби руу орчихсон. Таны УИХ-ын гишүүн болсон туйлын зорилгоо биелүүлж байна уу. Цаасан дээр хэр сууж, нухаж ажиллаж байна вэ?

-Оюутан байхаасаа л Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж эхэлсэн минь ерөөсөө л цаасан дээрх тоо. Өнөөдрийг хүртэл 25 жил ажиллалаа. УИХ-д ороод маш олон зорилтуудыг тавьсан. Гэтэл ярьдаг сэдэв маань ердөө хулгай л болсон. Энэ улсад зөв бодлого яривал хүлээж авах нь хэцүү юм байна. Шулаахан хэлэхэд. УИХ-ын гишүүд болоод иргэдэд ойлгуулах гэж энгийн үгээр маш их ярьж байгаа. Үнэнийг хэлэхэд дэмжлэг маш бага байдаг юм байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 09:27

Доржханд ингэж ярихаараа бурууг бусад руу чихдэг даа

Зочин
Зочин
2022-12-07 10:13
Reply to  Зочин

Дорж хандаа танай ТОЛГОЙ нам идэж уугаад байна.Чиний охин ХҮН нам жагсагчдын өмнүүр орж их толгой ах НАМАА хамга�##�ж ондоо т�##� руу чангаагаад байна.Энд ҮХНӨ ямарч хамаагүй шүү . Танай ах намын идсэн Нүүрсний хулгай , ХӨГЖЛИЙН банкны хулгай, ЖДҮХС, НДС , ЭМДС, КАПИТАЛ Банкны хулгай даамжирсаныг яриад байна

Зочин
Зочин
2022-12-06 09:27

Яг үнэн шүү нүүрсэний хулгаачид жагша�##�ыг д�##�имдуулж сөрөг янз бүрийн үймээн самуун дэгдээнэ шүү з�##�уучуудаа ухаантай байж �##�иваа асуудлыг хуулийн хүрээнд хийх хэрэгтэй бн

Зочин
Зочин
2022-12-06 09:27

Энэ л хутгуурт оролцох юм бол хаагдана. Монрегоо я�##�аа

Зочин
Зочин
2022-12-06 09:28

Chi chaddag ym bol garaad ard tvmenteigee negdeed jagschih

Зочин
Зочин
2022-12-06 09:28

za ene zov yarih gj bn

Зочин
Зочин
2022-12-06 09:29

Маш зов

Зочин
Зочин
2022-12-06 09:29

Битгий их мэдэгчийн дүр эсгээд бай

Иргэн Бо..
Иргэн Бо..
2022-12-06 10:00

Манай ихэс дээдсүүдиин хулгай дуусахгүй ээ..Өчигдриин тэмцэж буй бд�##�ыг очоод харж бхад т�##� нь зүгээр сонирхогчид харагдаж бсан. Монголчууд ниитээрээ ухамсарлан хагас цэргиин з.байгуул�##�тад орж тэмцэхгүй л бл энэ том мафижсан төрииг бүрэн цэвэрлэж чадахгүй. Үүнии өмнөх 60 саяын хэрэг.ЖДҮ..хөгжлиин банкны хулгай гд ярьв�##� их юм бна. Хэнч хариуцлага.шиитгэл хүлээж бга юм �##�га. Энэ зарлаад бга нүүрснии хулгайчууд бл зүгээр жижиг өгөөш. Цаана нь диилдэшгүй том акулууд бга шү..Соц үед ардын хянан ш�##�гах хороо гж бүгдииг нам дардаг, айлгадаг мундаг байгууллага блаа..түүнииг сэрээх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-12-06 13:06

Их хур�##�д байгаа гишүүн хүний хувьд зөв л пм яриад байх юм. Гэтэл иргэдэд царай зүс нь та�##�агддаггүй юм уу, дандаа л элдэвээр дайрах юм. Эсвэл хэн нэгиих нь троллууд байдаг ч юм уу..

Зочин
Зочин
2022-12-06 13:06

Улиг яриа яах вэ!!!....Үүнийгээ оронд нойргүй хоноод ч гэсэн хуулиа чангатгаа,цаазын ялаа сэргээ!!!...Дараа нь ;наад бузаруудын хөрөнгийг хурааж улсын орлого болго,бузаруудаа цааз�##�, ингэж байж цэвэршинэ....!!!...

Зочин
Зочин
2022-12-06 13:06

Энэ ч гэсэн худ�##�аа гардөө. З�##�уучууд та нарын хэнийг ч үлдээхгүй бүх хүмүүсээс хариуцлага нэхнэ.

Зочин
Зочин
2022-12-06 13:07

Энэ нөхөр жагса�##� цуглаан болхоор л нэг их мэдэгдэл хийх юм бусад үед нь хаа байдаг юм

Зочин
Зочин
2022-12-06 13:07

Зөв зүйлийн төлөө зоригтой тэмцэж байж та нар дуугарч эхэлж байна.З�##�уустаа баяр хүргье.Дорж ханд 9 гишүүн та нар үр дүнтэй ажилларай

Зочин
Зочин
2022-12-06 13:07

хулгаагаа их хурр�##�аар хэлэлцдэг юм бол тэр х�##�аасны хулгай м�##�ын хулгай орон байрны хулгайгаа ч гэсэн хэлэлцүүл таарна даа хулгайг хууль цагдаа прокурор шүүх нь шийддэгээ болчихсон юм болж байна уу

Зочин
Зочин
2022-12-06 13:08

ҮАБЗ үг дуугүй энэ шударга бус гэрээнүүдийг нууцл�##�аас гаргах шаардлагатай.Үгүй бол ард нийт хатуу тэмцэл хийж ил болгуулж Шударга төрийн Цоо Шинэ Тогтолцоо үүсгэн байгуулж Улс орон,ард түмнийхээ эсрэг мафийн тогтолцоо үүсгэж Хуулийг завхруулсан Холбогдох бүх хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэх цаг Тун ойрхон болсон байна.

Зочин
Зочин
2022-12-06 13:09

зөв шүү

Зочин
Зочин
2022-12-06 13:09

Энэ хүн яг ингэнэ гэсэн чинь яг шүү.Сиймхий их ашиглах юм.Тэгж их мэдэж байсан юм бол �##�ь хэдийнээ шийдэхгүй яасан юм.

Зочин
Зочин
2022-12-06 21:53

Доржханд . Оюунэрдэний жагса�##�ыг
санхуужуулсэн. Шанд нь их хурлын гишуун болсон. Одоо данхан толгойтын гар хол болохоо боль.оорийн гэсэн толгойтоо бай.

Холбоотой мэдээ

Back to top button