Нийгэм мэдээ

ШТС-ын осол: Шатахууны савнаас олдсон цогцсыг ар гэрт нь таниулж, хэргийг цагдаа руу шилжүүлжээ

Арванхоёрдугаар сарын 1-ний өглөө Дархан-Уул аймаг дахь “Тэс петролиум”-ийн ШТС дэлбэрсэн. Улмаар их хэмжээний гал гарч, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгаас нэмэлт хүч ирснээр найман цагийн турш ажиллан бүрэн унтраасан юм.

Гал шатахуун хадгалах саванд гарсан бөгөөд хүрээ нь үүнээс халиагүй. Харин 2000 тоннын багтаамжтай нөөцийн саванд гарсан гал учраас дөлийнх нь хүрээ өргөн байлаа.

“Тэс петролиум”-ын ШТС-ын нөөцийн сав, хадгалагдаж байсан шатахуун бол хохирол. Үүнээс гадна бусад ААН-үүдийн болоод нийтийн өмч сүйдсэн асуудал  гараагүй. Гэхдээ гурван хүний амь хохирсон нь хамгийн харамсалтай.

Тодруулбал, гал гарах үеэр ШТС-ын гурван буюу хамгаалагч, нягтлан бодогч, шатахууны нярав нар галд өртөж, нас барсан. Хамгаалагч дэлбэрэлтэд хол шидэгдэн гэмтэл авч, эмнэлгийн байгууллагад түргэн тусламжаар хүргэж байх явцдаа харамсалтайгаар амьсгал хураасан юм. Харин нягтлан бодогч, шатахууны нярав нарыг гурав хоногийн турш эрэн хайсан билээ.

Дараа нь, ОБГ-ын ажилтнууд тэднийг устай холилдсон шатахууны 450 тонн бүхий савнаас эрэн хайж буй талаар мэдээлсэн юм. Саван дахь түлшийг  хоёр өдрийн турш соруулж, ёроолоос нь хоёр хүний цогцос олсон. Ингэснээр эрэн хайж байсан нягтлан бодогч, шатахууны нярав нар нь тус шатахуун хадгалах саванд унаж, эрсэдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон билээ. Улмаар эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 2-ны өдөр зогсоосон юм.

Хохирогчдын ар гэрт цогцсыг таниулах ажиллагаа явагджээ

Үйл явц хэрхэн өрнөж байгаа талаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяраас тодрууллаа.

-Хохирогчдын ар гэртэй уулзсан уу. Сумын ЗДТГ-ын зүгээс ямар байдлаар ажиллах вэ?

-Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр шатахуун хадгалах савны ёроолоос олдсон цогцсыг ар гэрт нь таниулах ажиллагаа явагдсан. Мөн шинжээч томилогдож ажиллаж байгаа. Шинжээчийн дүгнэлт, хохирогчдын ар гэрийн байр суурь хараахан ил болоогүй байна. Бид маргааш /2022.12.06/ “Тэс петролиум” ХХК-ийн төлөөллийн хамт хохирогчдын ар гэртэй уулзахаар төлөвлөж байна.

-Уучлаарай, цогцос ар гэр нь таних боломжтой байдалтай олдсон юм болов уу?

-Шинжээчийн дүгнэлт гараагүй, ар гэрийн сэтгэл зүйн байдал хүнд байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Галын шалтгааныг хуулийн байгууллага шалгаж, тогтоосон уу?

-Одоо цагдаагийн байгууллагад асуудал шилжсэн. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гараагүй байна.

Дархан-Уул аймгийн ОБГ: Хэрэг хуулийн байгууллагад шилжсэн

Харин Дархан-Уул аймгийн ОБГ-ын даргатай холбогдон, галын шалтгааныг тогтоосон эсэхийг тодрууллаа.

Ингэхэд “Хэрэг дараагийн шатандаа буюу хууль, хяналтын байгууллагад шилжин, шалгагдаж байна. Онцгой байдлын газрын гүйцэтгэх үүрэг дууссан гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид галыг унтрааж, эрэн хайх ажиллагааг хийж гүйцэтгэн дуусгавар болгосон. Иймд явцын мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулах нь зүйтэй” гэлээ.

ОБГ-ын зүгээс Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн нэмэлт хүчний тусламжтай найман цагийн турш ажиллаж, бүрэн унтраасан. Мөн нөөц шатахууныг соруулж авснаар учирч болзошгүй галын эрсдэлийг үгүй болгосон юм. Түүнчлэн сураггүй алга болсон хоёр ажилтныг шатахуун хадгалах саванд амь эрсэдсэн хэмээж үзсэнээр эрэн хайх ажиллагааг зогсоогоод байгаа билээ.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар: Бид хэргийг хүлээж аваад удаагүй байна

Улмаар үйл явцыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газартай холбогдон тодрууллаа.

Ингэхэд “Бид хэргийг өнөөдөр /буюу өчигдөр/ хүлээж авсан. Материал хүлээж авах, улмаар шалгалтын ажиллагааг эхлүүлэх нь процессын хувьд шууд хэрэгждэггүй. Хүлээж аваад удаагүй байгаа учраас тоймтой мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээлээ.

1995, 1979 онд төрсөн ШТС-ын хоёр ажилтныг шатахууны саванд осолдсон хэмээн үзэж байна

Шатахуун хадгалах саванд амь эрсэдсэн гэж үзээд буй хоёр ажилтанд зориулж Дархан-Уул аймгийн DBS телевизээс эмгэнэл гаргаад байгаа юм.

Хохирогч Ө.Нандинцэцэг нь 1995 онд төрсөн. “Тэс петролиум” ХХК-ийн “Дархан” нефть хангамжийн баазын нягтлан бодогчоор ажиллаж байжээ. Тэрээр 2021 оноос хойш “Тэс петролиум”-д ажиллаж байв.

Харин Н.Отгон нь 1979 онд төрсөн ба “Тэс петролиум” 2009 оноос эхлэн шатахууны няраваар ажиллаж байжээ. Газрын тосны тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.

ШТС-д хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байсан уу

Гал гарах үед ШТС-д хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй, холбогдох албаны хүний хяналтгүй байсан гэдэг мэдээлэл түгээд буй.

Энэ талаар Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр, ОБГ болон Цагдаагийн газраас тодруулахад “Шалгалтын ажиллагаа дуусаагүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөх боломж алга. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан гэх мэдээлэл нь нотлогдоогүй” хэмээсэн юм.

“Тэс петролиум” ХХК нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийнх

"Тэс петролиум"-ийн ШТС нь Дархан-Уул аймагт тав байдаг. Тэдний нэгэнд ийн гал гарчээ.

"Тэс петролиум" ХХК-ийн хувьд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ХОМ-тээ мэдүүлсэн үндсэн компани. Тэр УИХ-д хөл тавихаасаа өмнө шатахуун импортлогч гэдгээрээ танил байсан. Үүний дээр түүний УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тойрог нь Дархан-Уул аймаг.

Энэ утгаар Б.Баттөмөр гишүүний сонгогдсон тойрогт, өөрийн компанийнх нь ШТС-д ихээхэн гал гарсан хэрэг.

Түүний зүгээс эл үйл явдалд ямар нэг ил байр суурь илэрхийлээгүй байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2022 09:31

Эвий хөөрхиидөө г�##�д өртөөл биз .хайран хүмүүсийн амь нас .

Зочин
Зочин
12 сар 6, 2022 09:31

яасан ч харамс�##�тай юм бэ дээ.

Зочин
Зочин
12 сар 6, 2022 09:31

Ийм хэмжээний г�##�д Бас л багж хэрэгсэл дулимаг байга н харагдаж бна томоохон хот дотор ийм савнууд олон бна

Зочин
Зочин
12 сар 6, 2022 09:32

Сургууль, орон сууцны ойролцоох ШТС- уудыг харахаар л айдаг юм

Зочин
Зочин
12 сар 6, 2022 09:32

Aimaar yum khotod bol haa saigui l kolobkuud .baidag .boduushtai yum bolj bn ?da .

Зочин
Зочин
12 сар 6, 2022 09:32

Ямар аймаар юм бэ

Зочин
Зочин
12 сар 6, 2022 09:33

Гүнэээ эмгэнэл илэрхийлэе. Ум сайн амг�##�ан болтугай. Алтан хүний минь амь насыг авч одсон энэ асуудлаас том цочироо аваасай

Зочин
Зочин
12 сар 6, 2022 09:57

Үнэхээр харамс�##�тай

Зочин
Зочин
12 сар 6, 2022 13:11

Ум сайн амг�##�ан болтугай гүнээ эмгэнэл илэрхийлэе

Зочин
Зочин
12 сар 6, 2022 13:11

Бурхан минь ар гэр ямар хэцүү байгаа болоо

Зочин
Зочин
12 сар 6, 2022 13:12

Бурхан минь ар гэр ямар хэцүү байгаа болоо

Зочин
Зочин
12 сар 6, 2022 13:12

Yaaj oldhow de yuuch uldehgui shuu de

Зочин
Зочин
12 сар 6, 2022 13:12

burhan mine vnheer haramsaltai yomaa

Зочин
Зочин
12 сар 6, 2022 13:13

ямар аймар эрсдэлтэй ажил вэ

Зочин
Зочин
12 сар 6, 2022 13:14

Aimshigtai.

Зочин
Зочин
12 сар 6, 2022 13:46

2-нд олсон. 5-нд биш. Мөн 95 оны эмэгтэй нь гадагшаа шидэгдээд, дотогш шидэгдсэн нь 49, 45 настай эр, эм хүмүүс байсан гэсэн. Гэтэл чи энд хольчихсон биш үү Сансармаа ?

Зочин хн
Зочин хн
12 сар 6, 2022 19:31

БАТТӨМӨР ЧИ ДАРХАНД ОЧИЖ ТЭР ЭРСДСЭН ХҮМҮҮСИЙН ТАЛААР АРГА ЧАРГА БОД. НАСААР НЬ ТЭДНИЙ ЛДСЭН ХҮМҮҮСТ НЬ АМЬДРАЛЫН ӨАТЛАГААГ НЬ ХАНГА, ГАРСАН БҮХ ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛ, ЕР НЬ БОЛ ЧИНИЙ ШУНАЛ ИХДЭЖ УНАЛ БОЛЖ БУЙН НЭГ ҮЗЭГДЭЛ ШҮҮ. ЭНД ЗҮГЭЭР ЧИХГҮЙ ДҮЛИЙ МЭТ СУУГААД ЯЛААС МУЛТРАХГҮЙЭЭ БАТТӨМӨР ӨӨ.

Холбоотой мэдээ

Back to top button