Гадаад мэдээДЭЛХИЙКатар 2022

Катар 2022: Азиудыг гэрт нь буцаасан шөнө

"Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий сонирхолтой тоглолтууд урд шөнө боллоо. Японы эсрэг Хорват, Бразилын эсрэг Өмнөд Солонгосын шигшээ багууд хоорондоо өрсөлдөв.

-Япончууд өөрсдийн боломжоо алдав-

Өчигдрийн эхний тоглолт 00.00 цагаас Япон болон Хорватын шигшээ багийн хооронд болов. Хасагдах шатны энэхүү тав дахь тоглолтод Дэлхийн аваргын дэд байрыг эзэлсэн Хорватын шигшээ баг пеналтиар хожсон билээ.

Японы шигшээ баг тоглолтын эхний үе дуусахаас өмнө, 43 дахь минутад 25 настай Шотландын "Celtic" клубын тоглогч Д.Маэда гоол оруулсан билээ.

Харин хоёрдугаар хагас эхлээд 55 дахь минутад Хорватын шигшээ багийн төвийн хамгаалагч Деан Ловрены дамжуулалтаар Иван Перишич хаалгачийн зүүн тал руу мөргөж оруулсан юм.

Тоглолтын үндсэн цаг дуусаж 1:1 харьцаатайгаар завсарласан билээ. Үргэлжлүүлэн 30 минут сунгаж тоглосон юм. Нэмэлт цаг ч тайван өнгөрч, хоёр багийн тэнцээгээр дууссан. Улмаар пеналт цохихоор болов.

Японы талаас пеналтийн цохилтыг эхлүүлсэн. 3:1 харьцаатайгаар Хорватын баг пеналтид шалгарсан билээ. Японы шигшээ баг Хорватын хаалгачийг хуурах гэж гурван удаа оролдсон нь бүтэлгүйтсэн юм.

Энэхүү пеналт нь 2022 оны ДАШТ-ий анхных билээ. Японы багаас Такүми Минамино, Каорү Митома болн Маяа Ёшида нар пеналт цохисон ч ороогүй бол Такүма Асано гоол оруулав. Харин Хорватын шигшээ багаас Никола Влашич, Марсело Брозович болон Марио Пашалич нар гоол оруулж, Марко Ливаяа цохьсон бөмбөгөө алдав.

-Самба бүжигтэй Бразилийн ялалт-

Өчигдрийн хоёр дахь тоглолт 03.00 цагаас Бразил болон Өмнөд Солонгосын шигшээ багийн хооронд өрнөсөн юм. Улмаар 4:1 харьцаатайгаар Бразил улсын шигшээ баг хожлоо. Мөн эхний тоглолтдоо бэртэл аваад байсан Неймар талбайд эргэн ирсэн юм.

Өмнөд Солонгосын шигшээ баг эхний 15 минутын турш хамгаалах тактиктай байв. Харамсалтай нь Бразилийн шигшээ багийн эхний гоолыг Винисиус Жуниор тоглолтын долоо дахь минутад орууллаа. Улмаар Өмнөд Солонгосын хамгаалах тактик бүрэн Үргэлжлүүлэн 13 дахь минутад Неймар, 29 дэх минутад Ричарлисон, 36 дахь минутад Лукас Пакета гоол оруулав.

Бразил бөмбөгтэй самба бүжиглэж Солонгосыг гэрт нь буцаалаа

Нэгдүгээр үеийг 4:0 харьцаатайгаар Бразилийн шигшээ баг тэргүүлж өндөрлөсөн юм. Харин хоёрдугаар үе эхлэхэд тэд хамгаалалтын байрлал руу шилжив. Тэдний хувьд эсрэг багтаа бөмбөг өгсөн нь алдаа боллоо. Өмнөд Солонгосын шигшээ багийн Пак Сын Хо 77 дахь минутад гоол оруулав. Ийнхүү тоглолт 4:1 харьцаатайгаар дууслаа.

-Азиуд гэрийн зүг-

Хасагдах шатны тоглолтод Азийн гурван баг оролцсон юм. Хорват болон Бразилд хожигдсон Япон болон Солонгосын шигшээ багууд ийн гэрийн зүг мордох нээ. Өмнөд Солонгосын шигшээ багийн хувьд үе үеийн ДАШТ-д хүчирхэг багуудтай учраа таарч, яван чангарч буй баг юм. Харин Япон улсын шигшээ багийн хувьд Хорватыг хожих боломжоо алдсан билээ. Уг тоглолтуудаас Азийн баг тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл муутай байгаа нь хамгийн их нөлөө үзүүлсэн хэмээн үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button