УЛС ТӨР

"Манай намаас О.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарыг нүүрсний хулгайч гэж байна. Гэвч батлагдаагүй"

УИХ дахь Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ дахь АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Өнөөдөр АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Цаг үеийн асуудал хэлэлцлээ. Ард иргэд ууртай байна. Яагаад ийм нөхцөл байдалд хүрчхэв ээ гэдгийг хэлэлцлээ. Зурагтаар гардаг гоё амьдрал, бодит амьдрал дээрх хоосон хөргөгчтэй нийцэхгүй байна. Өчигдөр жагссан залуус Солонгос явах хэмжээний мөрөөдөлтэй болчихож. Энэ бүгд нүүрсний хулгайн асуудал зэргээс үүдэж байна.

40 их наяд буюу Монгол Улсын төсвөөс том мөнгө яригдаж байна. Оффтейк гэрээний цаана их зүйл бий. Ард иргэд ингэж их бухимдаж байхад яагаад нээлттэй болгохгүй байгаа юм бэ. Нүүрсний хулгайн хэрэгт манай намаас О.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ гэдэг хоёр нэр хэлж ирсэн. Олон жилийн өмнөөс л ингэж хэлж байна. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу. Одоо хүртэл батлагдаагүй.

Эрх баригч намын 62 гишүүний 30, 40 нь холбоотой гэдэг мэдээлэл яваад эхэлчихлээ. Бусдын барьцаанд орж хөдлөх нөхцөл байдал үүсээд байгаа юм биш биз дээ. Тиймээс нууж хаагаад байгаа зүйлсээ ил болго" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ардчилсан хувьсгал, АН-ын барьдаг хамгийн гол үзэл баримтлал жагсаж цуглах, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Гэтэл жагсаалын үеэр ард түмнийг хүчээр тараах, нухчин дарах үйлдэл боллоо. Өчигдөр цахимаар УИХ-ын чуулгаг хуралдуулсан. Ирц нь хэд байсныг мэдэхгүй. Онц байдал тогтоох эрх УИХ-д л байдаг. Гэтэл ҮАБЗ-ийн хуралдаж, ийм санал гаргасан зэрэг нь буруу.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өчигдөр Төрийн ордноос 20.00 цаг хүртэл гарч чадаагүй. Яагаад гэвэл нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол явуулах талаарх албан бичгээ УИХ-ын даргад барьсан. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээж авч, УИХ-ын гишүүн Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Яагаад энэ их тансаглалын мөнгөө эрчим хүч рүү, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бичил бизнес рүү оруулаагүй юм бэ. Ийм байж өнөөдөр УИХ-ын тараана гэхчлэн иргэдийн анхаарлыг өөр тийш хандуулах гэж оролдож байна.

Мөн тэр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2022-12-06 14:43

Xn, hen batlah yum, batlagdaagui gd yaahiin. ene 2-iig hulgaich bish gehed hen ch unemshihgui shde, ho

Зочин
Зочин
2022-12-06 14:49

Танай манайхаас гол нь биш дээ т1 юм ярих юм ард иргэдээ бод л доо чи

сонгогч
сонгогч
2022-12-06 14:51

Юу батоаглаагүй гэж, өмнө говийнхон бүгд ярьцгааж байна, амьд гэрчүүд

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар
2022-12-06 15:48

Ард түмэн батлаад өгсөн хулгай хийсэн нь баримтаар нотлогдоод байхад хэргээ хүлээгээд хохирлоо төлөөд торгуулаад ялгүй с##ах арга замаа хайх нэг зам худлаа гүрийгээд шоронд орох 2 замын нэгийг сонго

Зочин
Зочин
2022-12-06 16:14

Тэр орон нутгийн таван толгой ямар хамаа байгаа, иргэд тэндээс хувь эзэмшдэггүй орон нутаг тэр хувьцаа эзэмшигчид л хоорондоо учираа олно биз, Эрдэнэс таван толгой-н асууд## шүү дээ ард түмэн хувьцаа эзэмшдэг, муу нэртэй З.Энхболд тэмцэж байж ард иргэддээ авч үлдсэн шүү тэгж ярьв## ч.

Зочин
Зочин
2022-12-06 18:00
Reply to  Зочин

Зика вирус яг ийм болгох гэж, өөсдөө хувааж хулгай лах гэж л "авч үлдлээ" гэж рекламдсан юм л даа !
Тарваган мангасын гайг тоолж баршгүй шүү !

Зочин
Зочин
2022-12-06 17:19

Эргүү ######## минь одоо нам мам гэж битгий хуц. Улс орныхоо ирээдүйг бод. Алцгар Адьяасүрэн чинь нүүрсний хулгайч мөнөөсөө мөн.

Зочин
Зочин
2022-12-06 20:10

Хулгайчуудаасаа с##ж ав.

Холбоотой мэдээ

Back to top button