Улс төрийн мэдээ

Д.Тогтохсүрэн: Ондоо багтааж ҮХНӨ-ийн төслөө Засгийн газар өргөн барих хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.06/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Жагсаал цуглаантай холбоотой, иргэдийн тавьж буй шаардлагыг хэлэлцсэн өнөөдрийн бүлгийн  хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгсөн. Хуралдаанаар хоёр шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт, хариуцлага тооцох асуудлыг түргэвчлэх шаардлагатай байна. Гэж үзлээ. Жагсагчдын тавьж буй шаардлага гол нь энэ байна. Нүүрсний хулгайд нэр холбогдсон буюу хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай байна.

Харин үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуух процесс уддаг заалт тээг төвөг болж байна гэж үзсэн. Иймд энэ хуулийн заалтыг засах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар боловсруулж, ойрын үед УИХ-д өргөн барих шаардлагатай байна.

Мөн нүүрсний хулгайн асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын дарга эл асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргасан. Маргааш Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, нээлттэй сонсголын товыг тогтооно. Сонсголоор:

  1. Засгийн газар ойрын үед хуралдаж, офф-тейк гэрээнүүдийг нууцаас гаргах
  2. Цаашдаа ийм асуудлыг давтахгүйн тулд энэ ондоо багтааж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг яаралтай батлах
  3. Дагаад төмөр замын асуудлыг хэлэлцэх гэдэг асуудлуудыг хөндөж тавих нь зүйтэй.

Хамгийн гол нь хариуцлагыг олон түмэнд мэдэгдэхүйц хэмжээнд авах шаардлагатай байгааг бүлгийн гишүүд олонтой хөндөн тавьж байсныг тэмдэглүүштэй.

Хоёрдугаарт, энэ парламентын хугацаанд ҮХНӨ-ийн асуудлыг авч үзэж ярихаас өөр арга аргагүй гэж үзлээ. 2022.08.24-нд УИХ-ын 54-р тогтоол гаргасан. Энэ тогтоолоор  УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой ҮХНӨ-ийн асуудлыг ЗГ судалж, төслөө өргөн барих үүрэг хүлээсэн. Иймд энэ ондоо багтааж ЗГ-ыг ҮХНӨ-ийн төслөө УИХ-д өргөн барих ёстой гэж үзлээ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 19:15

ЭНЭ НЭГ НӨХӨР ЯАСАН ИХ ЧАГ ЧАГ ХИЙДЭГ БОЛЦОН ЮМ БЭ? ГҮЙ ЭЭ ЗҮГЭЭР Л НЭГ ТОМ АМЬТАН ЭНЭ СОНИН ГАР НИЛЭЭД ХОЛ ЯВЧИХЛАА ХАЯНХИРВАА ГЭЖ НЭГ ЦОД ЦОД ХИЙСЭН НӨХРИЙГ ДАРХАНЫ ХОГ ДЭЭРЭЭС АЦРААД ЯАЛАА ДИЙЛДЭХЭЭ БОЛИОД СҮҮЛДЭЭ ТА НАР ШОРОНД ХИЙЖ ДАРЖ АВСАН ЭНЭ НӨХРӨӨ ОДОО ЗОГСОО ДҮРДЭЭ ИТГЭЭД ХЭН БЭ? ЭНЭ МУУ МУДАК ЧАМАЙГ МЭДЭХГҮЙ ЮМ БАЙНА ЯВ ЧИ ТЭР ӨВӨРХАНГАЙДАА ОЧООД МАЛЧИН БОЛ ТЭНЭГЭЭ

Зочин хн
Зочин хн
2022-12-06 20:58

ӨВӨРХАНГАЙНХАН ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ПАЯНГ МЭДНЭ ЭЭ ЧИ �######� БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ МУУ ХӨДӨӨНИЙ ОРК

Холбоотой мэдээ

Back to top button