Улс төрийн халуун сэдэв

Байр суурь: Сонгуулийн тогтолцоог намуудтай нь хамт шинэчлэхгүй бол үр дүнд хүрэхгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.12.06/ мэдээлэл хийх үеэрээ сонгуулийн тогтолцоог өөрчлөх, үүний тулд ҮХНӨ хийх агуулгаар МАН-ын Удирдах зөвлөл санл нэгдсэн гэж мэдэгдсэн. Улмаар Ерөнхий сайдын хувьд ҮХНӨ буюу сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг манлайлан ажиллана хэмээсэн билээ.

Үүний дээр “Хэрэв сонгуулийн тогтолцоог өөрчилж чадвал ард түмэндээ сонгох эрхийг дахин өгөх нь зүйтэй. 2024 оныг хүлээлгүй, гал унтраах байдлаар ажилладгаа больё” гэж тэмдэглэсэн. Энэ нь сонгуулийн тогтолцоог шинэчилж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсны дараа УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурь юм.

Нүүрсний хулгайн асуудлаар жагссан жагсаалын дараа Ерөнхий сайд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, ҮХНӨ хийх, процессоороо ээлжит бус сонгууль зохион байгуулах зэрэг агуулга ярьсныг судлаач, улстөрчид, салбарын мэргэжилтнүүд хэрхэн дүгнэж буй талаар байр суурь бэлтгэлээ.

Зочдод:

  • Ерөнхий сайд энэ цаг үед сонгуулийн тогтолцоо, ҮХНӨ-ийн асуудлыг хөндөж буйг хэрхэн харж байна вэ. Тогтолцооны өөрчлөлтийг хийхэд юуг анхаарвал үзэл санааны зорилтоо биелүүлж чадах вэ?
  • Үүнд уялдан ирэх зун ээлжит бус сонгууль зохион байгуулбал улс төрийн хувьд хэр соёлтой үйлдэл болох в? гэсэн хоёр ерөнхий асуулт тавьсан юм.

Улс төр судлаач Б.Эрдэнэбулган: Аль аль утгаар МАН-д л ашигтай

Сүүлийн найман жил парламентад олонх болсон нам мөртлөө ийм санал гаргаж байгаа нь гайхмаар ч юм шиг, сайн ч юм шиг. Харин цаад агуулгыг нь би ингэж харж байна.

Зохион байгуулалт бүхий сөрөг хүчингүй цагт дийлэнх олонх нам шууд ард түмэнтэй тулдаг. Өнөөдөр ийм, сөрөг хүчингүй парламент ажиллаж буй. Асуудал үүсвэл байнга ард түмэнтэй тулаад байх юм байна гэдгийг МАН сүүлийн жилүүдэд ойлголоо. Ард түмэнтэй тулах тусам Засгийн газар огцрох гэх мэт, улам хувьсгалын шинжтэй үйлдлүүд рүү дөхнө. 2023 оноос улсын эдийн засаг улам хүндэрнэ. Тэгэхээр ирэх онд үүрэх эрсдэл, хариуцлагаа хуваалцах дотоод маневр явж байгаа болов уу.

Уг нь өргөн агуулгаараа сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв. Гэхдээ өөрчилсөн ч МАН олонх болж таарна. Ойрын хугацаанд сонгуульд бэлэн нам МАН л байна.

Харин хуулиа өөрчлөөд, ирэх оны зун ээлжит бус сонгууль явуулах нь мөн л МАН-д ашигтай тусах магадлалтай. Тухайлбал, сонгуулийн тогтолцоог өөрчилчхөөд 2024 оныг хүлээвэл тэр хугацаанд жижиг намууд бэлтгэлээ сайн хангачихна. Тиймээс урьтаж, ээлжит бус сонгууль хийсэн нь ашигтай. Тэгэхээр эцсийн дүндээ практик ач холбогдлын хувьд МАН-д эргээд заавал ашигтай тусахаар харагдаж буй.


Улс төр судлаач С.Мөнхбат: Сонгуулийн тогтолцооны хамт намуудыг шинэчлэхгүй бол зорилгодоо хүрэхгүй

Угтаа одоогийн сонгуулийн тогтолцоо ихээхэн сул талтай. Олон жилийн хугацаанд эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс тойргоо услах байдлаар ажиллаж дахин дахин сонгогддог байдлыг бий энэ тогтолцоо бий болгосон. Нүүрсний асуудал ч сууриараа үүнтэй холбоотой.

Өнөөдөр үндсэндээ парламент хяналтгүй байна. Иймд тогтолцооны шинэтгэлийг хийхээс өөр аргагүй. Гэхдээ цогцоор нь хийхгүй бол үр дүнгүй.

Эцсийн дүндээ сонгуульд улс төрийн нам ордог. Иймд сонгуулий тогтолцооны шинэчлэл нь улс төрийн намуудын шинэчлэлтэй уялдах ёстой. Намуудын өнөөгийн санхүүжилтийн схем, гишүүнчлэлийн тогтолцоонд ч өөрчлөлт орох учиртай юм. Өөрөөр хэлбэл зоосны хоёр тал.

Тиймээс зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг оруулж ирээд, намуудын байдал хэвээрээ үлдвэл хуулиас дээгүүрх улстөржилт байсаар байх болно.

Өнөөдөр 39 гишүүний ирцтэйгээр УИХ-ын чуулган хуралдаж байгаа. Тэдний олонх гэхээр 20 гишүүний саналаар хууль батлагдаж байна. Гэтэл 20-хон гишүүнийг гадаадын талаас ямар ч байдлаар лоббидох боломжтой. Ийм хүчирхэг хоёр хөрштэй, 3.4 сая хүн амтай манай улсын хувьд олон улсын жишгээр доод тал нь 120 гишүүнтэй байх учиртай юм.

Харин ээлжит бус сонгууль явуулах эсэх нь улс төрийн шийдвэрийн асуудал.


Иргэдийн оролцооны намын дарга, улстөрч Ц.Оюунгэрэл: Жагсаалын агуулгыг мушгисан нь зүй бус

Тэмээ гэхээр ямаа гээд л явчихлаа. Залуусын жагсаалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огт бодитой хариу өгсөнгүй. Нүүрсний хулгайг ил болгоё гэж залуус жагссан, манай нам мэдэгдэл гаргасан. Гэтэл гэнэт ҮХНӨ, сонгуулийн тогтолцоо зэрэг шал өөр асуудал яриад эхэлсэн нь зүй бус.

Талбай дээр намууд жагсаагүй. Сонгуулийн тогтолцоог өөрчлөөд өгөөч гэж шаардаагүй. Залуус шударга ёсыг нэхэж шаардсан.

Миний хувьд залуусын шаардлагыг нүүрсний хулгайн асуудлын хүрээнд нь дэмжиж байгаа учраас саармагжуулахгүйн тулд энэ сэдэвтээ л төвлөрч, хариулмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-07 08:11

Мартт�##� авсан шүү. ККК. Бараг л иргэд яах гэж жагслаа. Ерөнхий сайд маань яах гэж юу ярьж байгаа билээ гэж бодогдтод авсан шүү.

Зочин
Зочин
2022-12-07 09:55
Reply to  Зочин

Нүүрсний хулгай гээд жагссан чинь ТОГТОЛЦООНЫ буруу болж таарав .Ярьсанаас нь иш татъя.Японд ерөнхий сайд нь парламентдээ тараадаг эрх юм байна гэж ярив. ЮУ ЯРЬЧИХАВ АА.Шүдгүй арсланг шүдтэй болгочихсон чинь бүр ИЛҮҮ ИХ ОЛОН ШҮД НЭХЭЭД байна уу даа. Ярьсан үгийг нь дахин сонсдоо. Нүүрсний ХУЛГАЙН хэргийн оронд ҮХНӨ ярих гэнэ.Эрүүл үү

Зочин
Зочин
2022-12-07 09:36

Нэг сенсаци дуулианаа нөгөөхийг нь дарж үгүйсгэдэг арга.МАН сүүлийн 6 жил энэ технологийг сайн ашиглаж ард түмнэ4 төөрөгдүүлж байгаа юм.Ж ; ЖДҮХС ,ЭМДС , НДС ийн дуулиан гараад ирэнгүүт хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулж байгаа юм.Хөгжлийн банкинд өөрсдийн намын нэр нь ихээр холбогдонгуут нүүрсний хэргийн дуулиан тавьж байгаа юм.Нүүрсэнд мөн намын нөхөд холбогдонгуут, ДАРХАНЫ төмөрлөгийн үйлдвэрийн хэрэг гэгчийг гаргаж ирж байна.Одоо нүүрс гэж ард түмэн жагсаад эхлэхээр ҮХНӨ гээд тэс ондоо юм гараад яриад эхлэж байгаа юм даа.

Зочин
Зочин
2022-12-07 09:37

daraagiin angi deer yu bolox bol tiimee

Зочин
Зочин
2022-12-07 09:44

Ард иргэд дан ганц нүүрс, нүүрсний хулгай яриагүй.
Ард иргэд юу шаардаад ,юу хүсээд бна вэ гэвэл
1-рт Монгол улс ,үндэстний хөгжлийг боомилж, Монголчуудыг өдрөөс өдөрт ядууруулж буй өнөөдрийн мафийн засагл�##�, тогтолцоог өөрчлөхийг хүсээд байна.
2-рт Эх оронч, хөгжлийн Монгол төр засгаа байгуулж, эрдэм мэдлэгтэй, эх оронч иргэдээр төр засгаа удирдуулахыг хүсэж байна.
3-рт Импортоос хэт хамаар�##�тай тэр дундаа урд хөршөөс хэт хамаар�##�тай ченжийн эдийн засгийн тогтолцоог өөрчлөн, үндэсний нэмүү өртөг бүтээх дотоодын аж үйлдвэрийн с�##�баруудаа хөгжүүлж, ард иргэдээ ажилтай, орлоготой, аз жарг�##�тай болгохыг хүсэж бна.
4-рт Уул уурхайн баялагыг цөөхөн хэдэн луйварчид эзэмших биш Баялагтаа эзэн болохыг хүсэж бна.
5-рт Төсвийн бүх тендер хулгайлж, импорт дэмждэг намчдаас с�##�ж, өгч буй татварын мөнгөө эргүүлэн эдийн засаг руугаа оруулан, ажлын байр бий болгохыг хүсэж бна.
6-рт Ашигт м�##�тм�##� болон идэр насны з�##�уусаа экспортлодог биш эрдэм мэдлэг, чадвар шингэсэн үндэсний бүтээгдэхүүн экспортлож Япон лугаа хөгжихийг хүсээд бна.
Ард түмнийхээ хүсэл тэмүүлэлийг ойлгохгүй бол Авилгажсан мангарууд Төр засгаас хурдан �######�ах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-07 09:44

Одоогийн з�##�уус өөрөөр харнаа. Төр биш ард түмэн тэднийгээ жаахан л дэмжээд ард нь хамга�##�аад өгөх л хэрэгтэй байна.Чойномын шүлгийг санацгаая!!! Тэнэгүүд ухаантныг үзэж чадахгүй байна!!! 2000 гаад оноос хойших хүүхдүүдээ ажиглаад хараарай.Арай л өөр байна.Даанч дээрээс нь �##�хам тутамд нь дараад байна.Их дээд сургуулийн багш нараас эхлээд... арайл байна!!! Ухаантай хүүхдүүд "" Амьдарчих юмсан, , гэж аргаа барж байна.Тэдэнд жаахан л хайр дэмжлэг хэрэгтэй байна. Үнэхээр аргаа барж байна.

Зочин
Зочин
2022-12-07 09:45

Tegeed yamar shiideld hurew horino tsagdana torgono gej l hellee oorsdoo garch ireed tailbar hiitel ni jagsmaar bn

Зочин
Зочин
2022-12-07 10:33

Zaluus yxamsartai MAN-iinxan shig bish !!!! Odoo uursduu z##laad ugduu !!!!

Зочин
Зочин
2022-12-07 10:33

henees aij zahiramj gargaj bna, manai zaluus ene 1 dargantsar shig hulduu bish

Зочин
Зочин
2022-12-07 10:57

БҮР шинээр үндсэн хууль боловсруулж дагаж мөрдөөч монгол улс маань маш олон хуульч эрдэмтэд байдаг шүү дээ Морио шүтдэг монгол түмэн маань сүүлийн 30 жил толгой �######�өөрөө с�##�сан модон мориор сүлдээ хийж явлаа Одоо амьд морьтой болмоор л байна Энэ бол зөвхөн эхлэл маш олон зүйл нэмж цоо шинэ үндсэн хуультай болмоор

Зочин
Зочин
2022-12-07 10:58

Za bolil do yun songuuli Eh ornoo Luivarchidaas steverlej chadahgui baij...tiim songuuli yrii gej bga bol Yliin Staaziig sergeevel daraachiin asuudliig sonsoj magadgui l ym

Зочин
Зочин
2022-12-07 11:00

ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ БИШ МАН БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ТӨРӨӨС �######�АХ ЁСТОЙ . ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ

Зочин
Зочин
2022-12-07 12:38

Ажлаа хий2

Гүндалай агаа нь
Гүндалай агаа нь
2022-12-11 16:23

Ардчилсан намынхны самарсан улсыг сүүлийн хэдэн жил засах гэж эд их л эрсдэлтэй юм хийж байна даа. Ардчилсан нэртэй хулгайчуудын хийсэн гай гарч ирээд энэ засгийн газрын нөхдүүдийг муухай харагдуулаад байгаа юм л даа. Сонгуулийн тогтолцоо биш ээ, Золбин ардчил�##� байгаа учраас л ингэж сөнөж байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button