Японы шигшээ баг улсынхаа эдийн засагт 16 тэрбум иений нөлөө үзүүлэв

Хөлбөмбөгийн ДАШТ Катарт үргэлжилж, шөвгийн найман баг тодорсон билээ. Герман болон Испанийн хүчирхэг шигшээ багуудыг хожиж, хасагдах шатанд шалгарсан Японы шигшээ баг улсынхаа эдийн засагт 16.3 тэрбум иен буюу 118 сая ам.долларын нөлөө үзүүлжээ.
Гэвч энэ нь өмнөх дэлхийн аваргын үеэр үзүүлсэн нөлөөнөөс 5.2 тэрбум иенээр бага үзүүлэлт юм.
Тодруулбал, 2018 онд ОХУ-д зохион байгуулсан ДАШТ-ий үеэр 21.5 тэрбум иений нөлөө үзүүлсэн байдаг. Энэхүү амжилтад хүрч чадаагүй шалтгаан нь цар тахалтай холбоотой хэмээн "Dai2ichi Life Research Institute" хүрээлэнгээс мэдээлэв.
Шигшээ багийнхаа тоглолтыг үзэхийн тулд телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад төлсөн төлбөр 11.1 тэрбум иенд хүрчээ. Харин хүнс, үйлчилгээний салбар болох спорт баар, хоол хүргэлт, шингэн болон бэлэн хүнсний барааны жижиглэнгийн худалдаанаас тус улсын эдийн засагт 5.2 тэрбум иений орлого оруулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.