УЛС ТӨР

С.Бямбацогт: 2024 оны эхээр АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэнэ

Өнөөдөр /2022.12.07/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт дараах мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зам тээврийн салбарын бодлого үйл ажиллагаатай холбоотой хоёр шийдвэр гаргалаа. Эхнийх нь АНУ-ын агаарын тээврийн Оpensky-тай хэлэлцээр хийх асуудлыг дэмжсэн. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар АНУ-Монгол Улс хооронд шууд нислэг үйлдэх боломж нээгдэнэ. Гэхдээ хэлэлцээр хйигдэж, гарын үсэг зурснаар бэлтгэл ажил нэг жилийн хугацаатайгаар хийгдэх юм.

Өөрөөр хэлбэл 2024 оны эхээр Улаанбаатараас АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болно. Энэхүү хэлэлцээрийг АНУ 2002 оноос Монгол Улсын Засгийн газарт тавьж ирсэн юм билээ. Тодорхой шалтгааны улмаас зөвшөөрдөггүй байсан. Цар тахлын өмнө АНУ-Монгол хоорондын зорчигчдын тоо 60 мянга орчим байсан. Сөүл-Бээжингээр дамждаг тул тийзний мөнгө манайд үлддэггүй байсан.

Ирэх хавраас БНСУ-Монгол Улс хооронд долоо хоногт 70 нислэг үйлдэх боломжтой болно. Ингэхдээ Инчеон, Сөүлээс бусад хотуудад гэсэн үг. Үүний дараа Австрали, Сингапур зэрэг улсууд руу шууд нислэг хийх боломжийг нээхээр хэлэлцэж байна" гэв.

Мөн тэрбээр "Хоёрдугаарт, хилийн боомтуудын төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбохтой холбоотой шийдвэрийг гаргалаа. Энэ ажлын техникийн нөхцөл байдлыг бий болгох, зураг төслийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх гэсэн чиглэлүүдээр ажиллаж эхэлнэ.

Өнгөрсөн хугацаанд Монголчууд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганцхан гол төмөр замтай байсан. Үүгээр олон улстай холбогддог байлаа. Одоо Гашуунсухайт гэсэн төмөр замтай болж, хил дээр очоод байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Зүүнбаян-Хангимандал гэсэн төмөр замтай болоод байгаа билээ. Эдгээр төмөр замуудыг БНХАУ-ын төмөр замтай холбож байж тээвэрлэлт хийгдэх болно" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-07 15:08

Ха ха энэ новшнууд

Холбоотой мэдээ

Back to top button