Нүүрсний хулгайУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль, хүчний байгууллагынхныг зэмлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Хууль хүчний байгууллагуудын удирдлагыг хүлээж авч уулзлаа.

Тэрбээр уулзалтыг маш ширүүн эхлүүлж, ард түмэн дөрөв дэх өдрөө жагсаж байхад нүүрсний хулгайн хэргийн эздийг зарласангүй хэмээн зэмлэв.

Энэ тухай хэлэхдээ “Хууль хэрэгжүүлэх субъект нь Засгийн газар. Бүх эрх мэдэл Засгийн газар байгаа. Гэтэл яагаад хэргийн эздийг олохгүй байна вэ. Та бүхний өмнөөс ард түмэн тэмцэж босч байна. Та нар ажлаа хийгээч. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан. Хулгай зэлгий хийсэн хүмүүс байвал гавлаад аваад яв. Эрхтэн дархтнууд чинь УИХ-д суучихаад өөрсдийгөө хамгаалаад байгаа бол бүрэн эрхийг нь түдгэлзүүл.

Яаралтай шийдэж чадахгүй бол Засгийн газар, УИХ-ын хувь заяаны асуудал яригдана шүү. Та нар ажлаа хийж чадахгүй бол УИХ, засаг төрөө иргэд шинээр эмхлэнэ байгуулна. Энэ цаг ойрхон байна.

Явцгаа ажлаа хий. Гарч ард түмэнтэй уулз” хэмээн бухимдсан юм.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн асуултад “Нүүрсний хэргийг шалгахын тулд 2015 оноос хойш хилээр орж гарсан автомашинуудын жолооч нараас байцаалт авч, цаад эзэмшигч, эздийг нь тогтоох ажил хийгдэж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарласан. Яг одоогоор тогтоогоод Засгийн газарт мэдээлэл ирүүлсэн зүйл байхгүй” гэсэн хариулт өгсөн юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МАН ын гай
МАН ын гай
2022-12-07 15:51

МАН энэ олон жил төр байж яагаад эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмж байгуулаагүй юм вэ? ТӨР барьж байгаа хүмүүст эх орныхоо төлөө гэх сэтгэл �##�га. МАН, АН ын ижил нь бүгд хулгай хийнэ.

МАН ын гай
МАН ын гай
2022-12-07 15:54

Ерөнхий прокурор байсан ДОРЛИГЖАВ, Энхамг�##�ан нарын дээрмийн хэргийг яар�##�тай шийдэх ёстой. ЯАГААД хуулийнхан энэ хэргийг уяаад байгаа юм вэ?

Иргэн
Иргэн
2022-12-08 11:50

ЖДҮ-гийн хулгайч Содбаатар энд сууж харагдаад байх юм. Ингэхээр ямар хэрэг байнаа. Хулгайч нар наад ордон дотор чинь байгаад л байна ш дээ.

Иргэн
Иргэн
2022-12-08 11:52

ЖДҮ хулгай хийж идээд баригдсан Ж.Энхбаяр гэж бас нэг хулгайч толгойд нь сууж л байх юм

Холбоотой мэдээ

Back to top button