Улс төрийн мэдээ

Гэнэт сөхсөн ҮХНӨ-өө Х.Баттулга, З.Энхболдын санаачилга, Т.Доржханд, С.Одонтуяа нарын шаардлагатай холбов

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн тогтолцоог өөрчлөх, тэр хүрээнд ҮХНӨ хийхэд эрх баригч нам Удирдах зөвлөлийн хэмжээнд тохирсон талаар мэдээлсэн. Харин дараа нь УИХ дахь МАН-ын бүлгээс "Энэ ондоо багтаж, ҮХНӨ-ийн төслөө Засгийн газраас өргөн барих хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, ҮХНӨ-ийн төслийг Засгийн газар даруй өргөн барих чигтэй болоод буй.

Харин ҮХНӨ нь Засгийн газар гэхээсээ УИХ-д илүү хамаатай асуудал. Гэвч спикер Г.Занданшатар өнөөдөр мэдэгдэл хийхдээ "Надад хамаагүй. Учир нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ҮХНӨ-ийн санал анх Х.Баттулга, З.Энхболдын үеэс гарсан. Дараа нь Т.Доржханд, С.Одонтуяа нар энэ агуулгыг үргэлжлүүлэх ёстой хэмээн шаардаж, УИХ-аас 54-р тогтоолыг баталсан. Энэ хүрээнд процесс үргэлжилж буй" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Тэр дундаа Х.Баттулгын ҮХНӨ-ийн санаачилгыг тухайн үед УИХ дэмжилгүй өнгөрч, дарагдуулсан хэмээсэн билээ.

УИХ-ын 54-р тогтоол нь ҮХЦ-ийн шийдвэрийг бүрэн агуулгаар нь хэрэгжүүлэх утгатай. Өөрөөр хэлбэл, намар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэрэгжүүлэхдээ УИХ зөвхөн "давхар дээл"-ийн агуулгыг хөндөөд өнгөрсөн. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх агуулгыг нь орхисон. Т.Доржханд, С.Одонтуяа нар нь энэ орхигдсон хэсгийг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн шаардсанаар 54-р тогтоолыг батлуулсан байдаг.

Парламентын спикер Г.Занданшатар харин жагсаалын дараа гэнэтхэн "ухаан орсон" мэт дахин хөндөж буй ҮХНӨ-ийн асуудлыг Т.Доржханд, С.Одонтуяа нарын санаачилга буюу УИХ-ын 54-р тогтоолтой, цаашлаад өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболдтой холбон тайлбарласан нь анхаарал татав.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-07 19:07

Бүх том луйвар, авилглын ард МАН гэдэг мангас байна. Буруугаа бусад руу түлхээд бултахгүй шүү.

Зочин
Зочин
2022-12-08 07:52

Yu ch medekhggyi, erkh medelgyi khymyys l bolchikhloo ed nar maan'. Ikh khurliin darga bi medekhgyi, khuuli zyin said bi medekhgyi. Medekhgyi medekhgyi bolokhgyi bolokhgyi l bolchikhloo. Medekh yumaa bol ikh sain medeed, bolgokh yumaa bolgood l yavdag ulsuud biz dee.

Зочин
Зочин
2022-12-09 07:58

ҮХНЭ гэдэг нь юу гэж байгаа юм.Тайлж уншаад өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button