Энтертайнмент

“Шивээсгүй” хип хоп дуучин - Кёкшюүзан Д.Батбаярын хүү

Хип хоп, трэп урсгалаар уран бүтээл хийдэг залуу үе хөгжмийн ертөнцөд хүчтэй түрж орж ирэх болсон. Тэд өвч бүрэн шивээс, задгай этгээд хувцаслалт бүхий дүр төрхийг бүрдүүлэх нь олонтаа. Харин
“BABU” нэрээр хэд хэдэн дуу гаргаж, өөрийн гэсэн сонсогчидтой болоод буй нэгэн залуу даруухан хувцаслалтаараа бусдаас ялгардаг. Олонх сонсогчид нь түүнийг “Шивээсгүй” хип хоп дуучин хэмээлцэж, дүрэмт хувцастай дуулах клипийг нь таашаан үздэг юм.

Тэрбээр МҮОНТ-ын Нинжа Дайчид нэртэй нэвтрүүлэгт оролцсоноор Монголын ард түмний хайр хүндэтгэлийг нэгэнтээ хүлээсэн Кёкшюүзан Д.Батбаярын хүү гэдэг нь ил болсон юм. Хөгжмийн салбарт өөрийн хүсэл мөрөөдөл, бусдаас ялгарах даруухан өнгө төрхөөх “гарч ирж” буй түүний шинэ уран бүтээл саяхан цацагдаад байна.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button