Нийгмийн

Б.Пүрэвдорж: Б.Ганхуяг аа, нүүрстэй холбоотой бүх хүнийг нэрлэчих. Ялыг чинь хөнгөрүүлье

Өнөөдөр /2022.12.08/ пүрэв гараг. УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэхийн өмнө зарим гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Нүүрсний хэргийг би хоёр жилийн өмнөөс ярьсан. Намайг ярьж байхад УИХ-ын гишүүд хашхиралдаад байдаг байсан. Хулгай байна гэдгийг хэлээд байхад "Эрдэнэс тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг намайг хоёр удаа цагдаад өгч байсан. Манайх ариухан компани гээд. Харин өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Б.Ганхуяг тээврийн хулгай, оффтейк гэрээн хулгай гээд бүх асуудлыг ганцаараа мэдэж байгаа. Б.Ганхуягт "Нүүрстэй холбоотой бүх хүмүүсийг нэрлэчих. Тэгвэл чиний ялыг багасгах талаар би санаачлаад ярилцаж өгье" хэмээн хэлэх гэж байгаа.

6.4 сая тонн нүүрс хулгайгаар гарсан. Үүний өртөг нь 6.5 тэрбум ам.доллар гэж Т.Доржханд гишүүн хэлсэн. 6.4 сая тонн нүүрсийг 1000-аар үржүүлж, 6.5 тэрбум ам.доллар болох байхгүй юу даа. 1000 ам.долларын нүүрс гэж хаана байсан юм. Араас нь эрх баригчид 40 их наяд, 400 их наяд гээд ямар ч хамаагүй тоо яриад. Энэ нүүрсний хулгайг замхаруулах нь.

2024 онд АН ялна. Тэр үед ясыг чинь янгинуулж байгаад бүгдийг нь нэг талд гаргана гэдгээ хэлье" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 11:39

Өсөрхүү шаар вэ

Зочин
Зочин
2022-12-08 11:40

Гомдлоо шүүхэд ил тод ӨГ

Зочин
Зочин
2022-12-08 11:40

Үнэн шүү. Өөрөө саатуулагдахаараа ил тод хэлчих байлгүй дээ. Зөв зөв. Ард түмний амьдр##ын боломжийг хулгайлсан хүмүүс сайн сайхан амьдрахгүй л байх шүү.

Зочин
Зочин
2022-12-08 11:40

Hereg nuun daragduulah chin gemt hereg bizdee nuutsiin geree ntr gej heden 10 jil bolno gej yu bdiin bugdiig ni ogtsruulj yal asuuh heregtei ulsiin baylgiig uren taran hiisen hamsaatan buh hunii hurungiig huraah heregtei

Зочин
Зочин
2022-12-08 11:40

hori eruuden shu nowshiig hulgaichuudiig

Зочин
Зочин
2022-12-08 11:41

Ийм л хүмүүсийг СОНГОЖ ДАРГА БОЛГОСОН НЬ ТӨРИЙН томчуудын буруу учраас хамтад нь шоронд хийж байв## дараачийн хүнээ зөв Хүн Сонгож ##бан туша##д тавина.

Зочин
Зочин
2022-12-08 11:41

Аль ч нам хэрэггүй хамгийн гол нь тогтолцоогоо өөрчил цаазын хуулиа сэргээх хэрэгтэй...үхссс

Зочин
Зочин
2022-12-08 12:05

Улстөрчид ял хөнгөлдөг, өгдөг бх нь.Пүрэвдоржийн ярьж байгаагаас. Эд нар л хуулийг замхруулдаг юм бна даа

Зочин
Зочин
2022-12-08 12:23

АН гарв## бүр дордоно цагаандаа гарсан өлсгөлөн гарууд

Холбоотой мэдээ

Back to top button