Дараах 25 гишүүн нүүрсний хулгайг шалгах түр хорооны хугацааг сунгахыг дэмжсэнгүй

Өнөөдөр пүрэв гараг. УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар "Хилийн боомт, нүүрсний асуудлыг шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах эсэх тухай асуудлыг хэлэлцэв.
Энэхүү түр хороо нь 2022 оны зургаадугаар сарын 10-нд УИХ-ын тогтоолоор байгуулагдсан бөгөөд арванхоёрдугаар сарын 10-нд ажиллах хугацаа нь дуусгавар болох юм.
Түр хорооны ажиллах хугацааг сунгах эсэх дээр санал хураахад, 36 гишүүн буюу 59 хувь нь дэмжив. Иймд тус түр хороо дахин зургаан сар ажиллахаар боллоо. Харин 25 гишүүн буюу 41 хувь нь түр хороог сунгаж ажиллуулахыг дэмжсэнгүй.
Тодруулан хэлбэл,
- Ш.Адьшаа
- Н.Алтанхуяг
- Ц.Анандбазар
- П.Анужин
- Т.Аубакир
- Э.Батшугар
- Б.Бейсен
- Х.Болорчулуун
- С.Бямбацогт
- Д.Ганбат
- Ц.Даваасүрэн
- Г.Дамдинням тэргүүтэй гишүүд дэмжсэнгүй.
Уг нь бол энэхүү түр хороо хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс тээвэрлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндэрлийг шалгаж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
todorhoi ene 25g shuud shalgah heregtei
Асууд##тай хулгайчдыг дэлхийгээс ######уул
Но той хүмүүс юу гэж дэмжих вэ дээ.АТГ хараандаа авч ш##га.
хулгайтай холбоотой хүмүүс байна гэсэн үг