₮49 мянгын нүүрсийг ₮8 мянгаар борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүллээ
"Т…" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Д нь 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд Ч.М, Д.Т нартай бүлэглэж, тэдний хямд үнээр нүүрс худалдан авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлжээ.
Тодруулбал, "Т…", "Ю…Т…" ХХК-уудын хооронд 2014 онд үүссэн 587,8 сая төгрөгийн авлагыг "авлага шилжүүлэн барагдуулах" нэрээр бүртгэл дугааргүй гэрээг "Х…" ХХК-тай байгуулсан аж. Улмаар "Т…" ХК-ийн ТУЗ-ын "Нүүрсний үнэ тогтоох тухай" тогтоолд тусгагдсан коксжих чанаргүй нүүрсний 1 тонн тутмын 49,5 мянган төгрөгөөр худалдах байсныг 8,3 мянган төгрөгөөр тооцсон байна.
70 мянган тонн коксжих чанаргүй нүүрсийг "Х…" ХХК-д худалдан "Т…" ХК-д 2 тэрбум 879 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, бусдад эдийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Фишдаа юмаа нул хжлгай, авилгал
Учралаа хулгай байгаа эхэлж тэмцэхгүй бол болохоо байлаа