УЛС ТӨР

Ц.Анандбазарыг онгоцны түлшний монополиос шахах хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Өнөөдрийн /2022.12.08/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийв.

Улмаар эл хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

"Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт: “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэсэн заалт үйлчилж байгаа” гэсэн заалтыг

Одоо: “дамжуулан” гэсний дараа “агаарын хөлгийн түлшнээс бусад” гэж нэмсүгэй хэмээх өөрчлөлтийг оруулах гэж байгаа юм.

Энэхүү өөрчлөлт батлагдвал ОХУ-ын "Роснефть" компанитай манай төрийн өмчит "Эрчис ойл" хамтарсан компани байгуулж, агаарын хөлгийн түлш оруулж ирэх боломж нээгдэх юм байна.

Ингэснээр зах зээлийн үнээс харьцангуй хямд өртөгөөр буюу 300-500 ам.доллароор нийлүүлэх боломж бүрдэнэ гэж тооцоолж буй аж. Тонн тутмыг нь нэг сая төгрөгөөр бууруулахад тийзний үнэ 8-10 хувиар буурах боломж бүрдэх гэнэ.


Эл хуулийн төсөлтэй холбогдуулан зарим УИХ-ын гишүүд дараах байр суурь илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Улсын хэмжээнд дизель түлшний хүрэлцээ хангамж сайжирч байна уу. ОХУ болон Хятадаас түлш оруулж ирж байгаа гээд байсан. Энэ асуудлыг шийдсэн юм уу. АИ-92 шатахууны үнэ тогтвортой байгаа нь сайшаалтай ч дизель түлшний үнэ ямар ч хяналтгүй байна. Орон нутгийн иргэдэд түлшний хэрэгцээ их байдаг. Олон аймгийн малчид оторлож байна. ЭНэ хуулийн төслөөр дизель болон онгоцны түлшний үнэ бодитой буурч чадах юм уу? 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал: Оргил үед хоёр сая тонн газрын тосны бүтээгдэхүүн гарган авсан. Тодруулбал, 2020 онд 1.9 сая, 2021 онд 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолдог. Мөнгөн дүнгээр авч үзвэл 800 саяас 1.1 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн гадагшаа урсдаг гэсэн үг. 2022 оны байдлаар 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. "Роснефть" компанийн бүтээгдэхүүнд Сүхбаатар, Наушикийн боомтоор орж ирдэг. Баруун аймгуудад АИ92 шатахуун 2400-2900 төгрөгийн үнэтэй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Доржоо
Доржоо
2022-12-08 17:49

АНАНДБАЗАР ДАХИЖ МАНАЙ БУЛГАНААС ЁСТОЙ НЭГ ГАРАХ БАЙХАА ЧИ!!!

Зочин
Зочин
2022-12-08 18:04

АНАНДБУЗАР ҮХЭЖ БАЙЖ УЛСТӨР ЦЭВЭРШИНЭ

Зочин
Зочин
2022-12-08 18:32

МАНАЙ ГАНЦ ГАДААД ГАРЦ БОЛСОН НИСЭХ БООМТЫГ ОРОСУУД ХЯНАХ БОЛОХ НЬ ДЭЭ.

зочин
зочин
2022-12-08 19:41

манай төр ч тэнэг юм даа Улам л оросын компанийн мэдэлд орох нь яанаа даа... энэ Анандбазар гэгч гишүүн болсноос хойш хамаг юмаа Төрийн ##бан туша##тнуудад ##даж байна даа....

Зочин
Зочин
2022-12-08 20:37

Оросоос өөр хямд түлш ##га даа орнууд минь

ennie
ennie
2022-12-08 21:45

Их хурлын гишүүд хулгайч луйварчин хүчиндэгч эмэгтэй хүчирхийлэгч архичин үавааранч ёстой муу муухай бузрын хүмүүс шинээр сонгууль явуулая

Холбоотой мэдээ

Back to top button