ДЭЛХИЙ

Урьдчилсан мэдүүлээгүй илгээмжийг АНУ руу нэвтрүүлэхгүй

АНУ 2018 онд “Синтетик мансууруулах бодисын наймаа болон түүнийг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх” хууль (Synthetics Trafficking & Overdose Prevention (STOP)  ActSTOP) Act/СТОП акт)-ийг баталсан.

Энэхүү хуулийн хүрээнд АНУ-ын Шуудан үйлчилгээний байгууллага (USPS) USPS) синтетик мансууруулах бодис болон бусад хууль бус бараа таваарыг шуудан илгээмжээр дамжуулан өөрийн орны хилээр нэвтрүүлэхээс сэргийлж Advance Electronic Data (AED) буюу олон улсын хил дамнан ирж буй эд бараа агуулсан шуудангийн илгээмжүүд урьдчилсан цахим мэдээлэлтэй байх шаардлагыг шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад тавиад байна.  Энэ шаардлагыг АНУ  2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд урьдчилсан цахим мэдээлэлгүй шуудангийн илгээмжийг хилээр нэвтрүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн.

Харин Монгол Улсын хувьд  дээрх шаардлагыг 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх тухай мэдээллийг Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас ирүүлээд байна.

Иймд Монгол Улсаас АНУ-руу бүх төрлийн шуудангийн илгээмжийг урьдчилан цахимаар мэдээлж, АНУ-ын хилээр нэвтрүүлэхээр болсныг үйлчлэгч, үйлчлүүлэгчдэд урьдчилан анхааруулж байгаа юм.

АНУ-ын энэхүү зохицуулалт, шаардлагыг Дэлхийн шуудан холбооны байгууллага 2021 онд хүлээн зөвшөөрсөн бөгөөд цаашид Олон улсын стандарт болгон мөрдөхөөр ажиллаж байна.

Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button