Нийгмийн

Харилцаа холбооны салбарынхан Дархан-Уул аймагт чуулж байна

Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцаа холбооны хөгжил-2022” бүсийн зөвлөгөөн өдөрлөг арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн бүс нутагт харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгч 90 байгууллагын төлөөлөл болон Huawei, ZTE, ICT групп, summit зэрэг компаниуд оролцож байна.

Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүсийн зөвлөгөөний болж харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын цаашдын чиг хандлага, бүс нутгийн үйлчилгээ эрхлэгчдийн тулгамдаж буй асуудал гарц шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн амжилттай боллоо.

Өнөөдөр /2022.10.08/ Дархан-Уул аймгийн Залуучууд театрын гадна Найрамдал талбайд “Харилцаа холбооны хөгжил-2022” нээлттэй өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button