Нийгэм мэдээ

А.Энхтуул "Elllobregat" олон улсын тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ

Испани улсын Сант Бой хотод Европ тивийн хамгийн их цар хүрээтэй "Elllobregat" олон улсын тэмцээн өнөөдөр дууслаа. Тус тэмцээний мастеруудын А ангилалд нийт 44 орны 175 шатарчид, Б ангилалд 17 орны 50 шатарчид тус, тус оролцжээ.

Монгол Улсаас их мастер А.Энхтуул А ангилалд, мөн түүний шавь дэд мастер К.Жаннур Б ангилалд оролцсон байна.

Тэмцээний мастеруудын А ангилалд эмэгтэй шатарчид эрчүүдтэй өрсөлдөж, тэднээс хамгийн сайн тоглосон таван шатарчдын нэгээр Сэлэнгэ аймгийн тамирчин, Дотоодын цэргийн 805-р ангийн ахлах ахлагч, Их мастер А.Энхтуул шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн аж. Мөн блиц буюу түргэн тоглолтын тэмцээнд хоёрдугаар байрыг эзэлсэн амжилт гаргалаа.

Тэрбээр шагналын тавцанд эмэгтэйчүүдийн ес дэх шатрын дэлхийн аварга, Их мастер Стефанова Антоанета болон энэ цаг үеийн шилдэг залуу Их мастеруудын хамт мөр зэрэгцэн эхний таван байрт шалгарчээ.

May be an image of 14 people, people sitting, chess and indoor

Харин Б ангилалд Баян-Өлгий аймаг, Элит Брэйн олон улсын шатрын академийн тамирчин, МУ-ын дэд мастер К.Жаннур мөн эрчүүдтэй өрсөлдөж олон улсын чансаагаа 82 оноогоор ахиулсан байна.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Сант Бой хотын дарга болон Испани улсын шатрын холбооны ерөнхийлөгч тэргүүтэй зочид оролцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button