Улс төрийн мэдээ

УИХ-ын чуулган үдээс хойш хуралдахгүй

Баасан гарагийн УИХ-ын үдээс өмнөх чуулган дууслаа. Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох байсан. Уг асуулгын хариуг Х.Болорчулуун сайд өгөх байжээ.

Гэсэн хэдий ч тэрбээр арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд Зүүн бүсийн аймгуудад зохион байгуулагдах "Зүүн бүсийн ЖДҮ эрхлэгчдийн чуулга уулзалт"-д оролцохоор явсан тул асуулгын товыг хойшлууллаа.

Ингэснээр үдээс хойших чуулган хуралдахгүй боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button