Улс төрийн мэдээ
Байнгын хороо: Ш.Адьшааг Г.Амартүвшингээр солив

Зарим байнгын хороонд өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2022.12.09/-ийн УИХ-ын чуулганаар батлав.
Эл тогтоолын төсөлд:
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Инновац, цахим бодлогын байнгын хорооноос
- УИХ-ын гишүүн Ш.Адьшааг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос чөлөөлөх.
Улмаар Г.Амартүвшинг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр батлах тухай багтжээ.
Санал хураалтад 55 гишүүн оролцсон бөгөөд 19 гишүүн татгалзсан кноп дарсны нэг нь Ш.Адьшаа. Харин Г.Амартүвшин зөвшөөрсөн кноп даржээ.
Үүнээс харахад Ш.Адьшаа гишүүн эл байнгын хорооноос гарахдаа дургүй байгаа бололтой. Ийнхүү гишүүдийн дийлэнх нь дэмжсэн кноп дарсан тул түүний оронд Г.Амартүвшин ажиллахаар боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэмэгдэхүүний байрыг солисноор нэмэгдэхүүний чанар өөрчлөгддөг билүү. Бие биенээ нэгийгээ дарга болгож нөгөөгөө чөлөөлж цаг заваа барах хэрэг байдаг л юм бх. Өөр хэлэлцэж ярилцах олон чух�##� асууд�##� баймаар юм биш үү энэ гишүүдийн толгой яаж ажилладагюм болоо?
Трико амараа