Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Нүүрсний асуудал зөвхөн дотоодынх, БНХАУ-ын тал болон трейдер компаниудыг шалгахгүй

Засгийн газар ээлжит бусаар хуралдсан.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар болон нүүрсний хулгайн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар цар тахлын үеийн төсвийг ил болгох асуудлыг Шадар сайд С.Амарсайханд даалгасан. Холбогдох нийт зардал, худалдан авалтын задаргааг бүхэлд нь олон нийтэд ил тод болгох ажлыг түр хүлээлээ. Шадар сайд С.Амарсайхан ирэх долоо хоногт вэб сайт байгуулж, энэ мэдээллийг ил болгохоор ажиллаж байна.

Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарла хэмээж буй. Бид Үндсэн хуулиа дээдлэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжсэний дараа мэдээлэх нь зүй.

Мөрдөн шалгах ажиллагааг жагсагчдын тавьсан шаардлагын  дагуу эрчимжүүлж байгаа. ЦЕГ, АТГ-ын 40 орчим мөрдөгч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байгаа. Өнөө өглөөнөөс эхлээд хүмүүсээс мэдүүлэг авч эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа экспортын үйл явцад саад учруулахааргүй хийх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

Экспортолж авч буй тал болон трейдер компаниудыг холбогдуулан шалгах асуудал огт байхгүй гэдгийг мэдэгдье. Энэ бол цэвэр дотоодын асуудал гэдгийг хөрөнгө оруулагчдад хандан, миний бие Financial Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцлон дурдсан.

Маркшейдерийн албыг том болон жижиг Тавантолгойн олборлолтын талбайд хэмжилт хийлгэхээр ажиллаж байна. Мөн хил, гаалийн мэдээг тулгах, нягтлан шинжлэх ажил ч хийгдэж байгаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button