Улс төрийн мэдээ

Нүүрсний мөнгөөр Казахстанд орон сууц барьсан гэх Х.Нурлатыг цагдан хорих санал гаргалаа

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ажлын хүрээнд "Эрдэнэс таван толгой” ХК-нд Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагчаар ажиллаж байсан албан тушаалтнуудад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татагдсан "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Тус шүүхээс прокурорын саналыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С-ыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна. Харин Х.Нурлатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, ирэх даваа гарагт буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийхээр болсон байна.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, Х.Нурлатыг үүсгэн байгуулсан компаниараа дамжуулан, ЭТТ ХК-иас угаасан мөнгөөрөө Казахстан улсад орон сууцны хороолол бариулсан асуудлаар шалгагдаж буй хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлээд байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-09 16:12

neg muu hasag mongoliig tsulmuh gd nasaar ni suulgamaar bn

Зочин
Зочин
2022-12-09 17:05

ЕЭ НӨКӨР КУЛГАЙЧ НААД МУУ ЖОЛДОЙЗ БЫСДА ЧЭЭНЬ КАЗАКСТАН ЛУУ ЗУГАТААЦАН МЭД ҮҮ? ЕНЕ ӨГЛӨӨ ОНГОЦОНДОО ЦУУГААД КАЛК МОНГОЛ КУЛГАЙЧ НАР ЛУУ АЙМААР ТОМ ЦАЛААВЧ ӨГЧИКӨӨД ЯВЦАН КОКЬ НЭЭ КА ТЕНЕГ КАЛК ҮКЕРНҮҮДЭЭ

Зочин
Зочин
2022-12-09 17:16

Монголын казахууд яачихсан хогийн зантай юм бээ

Зочин
Зочин
2022-12-10 18:07
Reply to  Зочин

Х�##�хууд бид нар бүр тэрнээс доор зантай ш дээ !

Иргэн
Иргэн
2022-12-09 18:53
Reply to  Зочин

Ганцхан казак жараахай барьчихаад бөөрлөх хэрэггүй бусдын адил ялыг нь өг.Цаад Сү.Батболд мэтийн жинхэнэ х�##�х хулгайчууд чинь улсыг мөхөөж байна.Түүнийг сэрээдэж гаргаад гэдэс дотрыг нь задлаад үз.Хот б�##�гад,уурхай баялаг, улсын төсөв бүгд тэнд байгаа.

Зочин
Зочин
2022-12-09 20:33

ЭНЭ КАЗАКИЙН АРД НЬ УИХ-ЫН ГИШҮҮН ГЭГДЭХ ХЭН Ч БИЛЭЭ БАЯНӨЛГИЙГӨӨС СОНГОГДСОН БОЛЖ ХАХУУЛИАР ИРСЭН НЭГ БҮДҮҮН КАЗАК БАЙДАГ ЮМ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ САЙН МЭДЭЖ АВ. ТЭР БАИЛГЫН ЯАМНЫ САЙДЫН СЭНТИЙД СУУЖ БАС БААХАН ХӨРӨНГӨ ИДСЭН ЭТГЭЭД ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button