УЛС ТӨР

Ж.Бат-Эрдэнэ: Миний бие нүүрсний хулгайн хэрэгт огт холбогдолгүй

УИХ-ын гишүүдийг сонгосон сонгогчид нь "Нүүрсний хулгайн хэрэгт" холбогдолтой эсэхтээ тайлбар хийхийг шаардаж эхэлжээ. Тодруулбал, Булган аймгийн иргэд УИХ-ын гишүүддээ энэхүү шаардлагыг тавьсан бөгөөд Ж.Бат-Эрдэнэ дараах хариултыг өгсөн байна.

Тэрбээр, "Жадамба овогтой Бат-Эрдэнэ миний бие нүүрсний хулгайн хэрэгтэй огт холбогдолгүй гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Миний бие эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улс эх орныхоо баялаг болон иргэдийнхээ боломжийг хулгайлахын эсрэг өдий хүртэл явж ирсэн. Цаашдаа ч энэ зарчмаасаа ухрахгүй. Дан ганц нүүрсний хулгай гэлтгүй ЖДҮ, Хөгжлийн банкны асуудалд орооцолдолгүй, хууль баримтлах, шударга байх тал дээр иргэд сонгогчдын дуу хоолой болон ажиллаж байна. Хөгжлийн банкны асуудлаар УИХ дээрх "Иргэдийн нээлттэй сонсгол"-ыг даргалсан,

Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол явуулж, иргэдэд мэдээлэл өгөх тухай албан шаардлагыг нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилж, УИХ-ын даргад өргөн барьснаар, ажлын хэсгийн гишүүнээр орсон,

ЖДҮ сангаас зээл авсан асуудлаар УИХ тарах ёстой гэдэг байр сууриа илэрхийлж, гарын үсгээ зурж явсныг иргэд, сонгогчид маань мартаагүй байх. Миний бие УИХ-ын гишүүний хувьд иргэд, ААН-үүдээ дэмжих, тэднийг баялаг бүтээгч болгох, улсын баялгаас хүртэх бүхий л боломжоор хангахын төлөө төсөл, хөтөлбөр санаачлан өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэдгээ хэлье. Дашрамд хэлэхэд таны өмнө нь асууж байсан ЖДҮ дэмжих хүрээнд Булган аймагт байгуулагдсан сүүний үйлдвэр гурван жил тасралтгүй ажиллаж, арван сумын малчдаас сүүгээ цуглуулан, үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж байна" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-09 16:59

ЭНЭ ҮНЭЭН МАНАЙ САХАЛ ШУДРАГА ТАЛДАА ХАРИН СҮНЭЭГ Л ДАРАХАА ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЭНЭ ЯАХАВ ЭР ХҮНД БАЙДАГ Л АСУУДАЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАРЫГ ИЛ ГАРГАЖ ИРЭЭД АЛЬЯА ЛАЛАРУУДЫГ БҮГДЭЭРЭЭ Л НҮҮРС ЧААЦАН БАЙГАА ХЯТАДЫН ДАРГААС ОНЦГОЙ ЭРХ ОЛГООД БУУДДАГ ЦААЗАЛДАГ ГАРУУДЫГ НОЙТОН ТҮРЭЭСЭЭР АВЬЯА ГӨЛӨГНҮҮДЭЭ

Зочин
Зочин
2022-12-09 17:08

Ymar Hun bi holbootoi geh ym M#l min chi sejigtei bolood holboj bga za chi bol Manan shuu

batuaj
batuaj
2022-12-09 17:43

Таны үгэнд итгэж байна. Х�##�х ард түмэнд сайн х�##�х байхыг хүсье. Будлиантан болгох буруу хүмүүсээс болгоомжлоорой. Амжилт.

Зочин
Зочин
2022-12-09 19:38

Нэг их удахгүй асууд�##� тодорхой болно. Манай хэдэн өлөн гишүүд ганц хоёр �##�хам газарт л худлаа яриад

ennie
ennie
2022-12-09 19:48

Ажнай Бат-Эрлэнэ яагаад дуугарахгүй бна ааа жинхэнэ нүүрсний хулгайч биз дэ ард түмэн бүгд мэдэж бга ш дээ

Зочин
Зочин
2022-12-10 11:59

chi bol novshiin hvvhemseg amisgaa bna lee sh dee hudlaa shudarga tsarailahaa bolioch fc

ennie
ennie
2022-12-10 23:07

Ажнай бат эрдэнэ ш дээээээ

Холбоотой мэдээ

Back to top button