ХААН банкны IPO бусдынхаа араас орох уу, манлайлах уу

Банкны тухай хуульд өөрчлөлт оруулаад хэдийн хагас жил өнгөрчээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох өөрчлөлтийг хуульд оруулсан юм. Өнөөдрийн байдлаар гурван банк IPO зарласан билээ.
Тэгвэл IPO зарласан системийн таван банкны гурав дахь, албан ёсны дөрөв дэх нь ХААН банк боллоо.
Санхүүгиийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар хуралдаан энэ сарын 9-ний өдөр болсон юм. Тус хурлаар ХААН банкны гаргаж буй хувьцааг олон нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжих зөвшөөрлийг нь олгосон юм.
IPO зарласан банкуудын нэгж хувьцааны үнэ ямар байна вэ
IPO зарласан банкууд анхдагч арилжаанд хүлээлтээсээ давсан уу гэвэл тийм. Учир нь манай улсад анх удаа банкууд IPO зарлаж буй тул тэр хэрээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь баараггүй.
Богд банк анхны IPO зарласан банк. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд IPO зарласан тэд 20 хувиа олон нийтэд санал болгосон бөгөөд 31.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Нэгж хувьцааны үнээ 2540 төгрөгөөр үнэлсэн билээ. Тэгвэл энэ оны арваннэгдүгээр сарын 29-нд 1861 төгрөгийн ханштай байсан Богд банкны нэгж хувьцааны үнэ арванхоёрдугаар сарын 9-ны арилжаанд 1898 төгрөг болж өссөн байна.
Харин IPO зарласан хоёр дахь банк болох Төрийн банк энэ оны есдүгээр сарын 30-нд анхдагч зах зээлд гарсан юм. Нийт таван хувиа олон нийтэд санал болгосон бөгөөд нийт 22.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. Нэгж хувьцаагаа 590 төгрөгөөр үнэлсэн ба арванхоёрдугаар сарын 9-ний арилжааны хаалтын үнэ нь 689 төгрөг болж өсжээ.
Голомт банк анхдагч арилжаанд өнгөрсөн сарын 23-нд орсон бөгөөд нийт 10 хувиа олон нийтэд санал болгосон юм. Ингэхдээ 103 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байдаг. Нэгж хувьцаагаа 1285 төгрөгөөр үнэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 9-ний арилжааны хаалтын үнэ нь 1305 төгрөгтэй тэнцэж байгаа юм.
ХААН банкны IPO хүлээлтэд хүрэх үү
Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед банкууд IPO зарласан нь их хэмжээний хохирол амсах вий гэх сэрэмжийг төрүүлж байсан билээ. Гэвч эсрэгээрээ илүү эерэг үр нөлөөг харуулсан юм. Гэсэн хэдий ч шүүмжлэл дагуулж буй зүйл нь банкуудын IPO хэт өндөр үнэлгээтэй байгаа явдал бөгөөд олон нийтэд санал болгож буй хувьцаа хэт бага байгаа асуудал билээ.
Одоогоор IPO зарласан банкуудын олон нийтэд санал болгосон хувь хэмжээгээрээ Богд банк тэргүүлж буй. Харин Төрийн банк таван хувиа олон нийтэд санал болгосноор сүүл мушгиж байгаа юм. Тиймээс ХААН банк олон нийтэд хэдэн хувиа санал болгох нь хүлээлт үүсгэсээр байна.
Банкуудын хувьд IPO зарласнаар олон нийтийн компани болж, хариуцлагатай байдал нь нэмэгдэнэ хэмээн үзэж буй. Харамсалтай нь тэдний олон нийтэд гаргасан хувь хэмжээнээс харвал олон нийтийн хэмээн тодорхойлон хэлэхэд хэцүү.
Төрийн банкны санал болгосон таван хувийн 70, Голомт банк 10 хувийнхаа 80 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад өгсөн байдаг. Ийн тооцоолоод үзвэл Төрийн банк 1.7, Голомт банк 2.1 хувиа л олон нийтэд эзэмшүүлсэн юм.
Тэгэхээр банкууд олон нийтийн хэмээн тодорхойлж буй хэдий ч олон нийтийнх болж чадаагүй. Банкуудын IPO нь бидний хувьд шинэ мэдлэг, шинэхэн үйл явц гэдгийг үгүйсгэж болохгүй. Гагцхүү олон нийтэд дэндүү бага хувиа тараасанд л асуудал буй.
Анхдагч болон хоёрдогч арилжаанд орсон банкуудын хувьд нөхцөл байдал ийм байгаа бол ХААН банк тэдний араас “гүйх” үү, тэднийг манлайлах уу гэдгийг харах л үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон жил Хаан банкаар үйлчлүүллээ. Банкны хамт олонд баяр хүргэж амжилтын дээдийг ерөөе.
Дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээлийн бодлого баримт�##�ж ард түмнээ ядууруулж хахир хатуу ээлгүй банк ямар реформ бэ инээдтэй юм
Хаан банкны хамт олонд амжилт хүсье
Эдний банк АТМ шулаач
Хаан банкны хамт олонд баяр хүргэж ажилд нь амжилт хүсье
Ard tumnees iddeg hernee eeltei bank daa haan bank