Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Цасанд сууж, шатахуунгүй болсноос таван хүүхэд осгожээ

Өчигдөр /2022.12.12/ шөнө Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Төв аймагт цасанд суусан, машин нь эвдэрсэн зэрэг таван дуудлага ирсний дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сум, Өвөр Жанчивлан орчим 100 иргэн тээвэрлэсэн хоёр автобус цасанд суусан, Багануур дүүргийн Нарийний ам гэх портер, приус-30 машинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэжээ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгаалжээ. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гүнбалай нь байна.
Гүнбалай нь байна.
12 сар 13, 2022 09:53

Хөдөөнөөс хотод нүүж ирчихээд золбин нохой шиг өвөл зунгүй хот хөдөөгийн хооронд тэнүүчилсэн золбин гахайнуудыг хөдөө рүү нь хөөж �######�уулаач. Хот амг�##�ан тайван болно.

Холбоотой мэдээ

Back to top button