Нийгэм мэдээ
Архинд донтох өвчний эмийг заавар, хяналтгүй хэрэглэхээс сэрэмжлүүллээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас сэрэмжлүүлэг, мэдэгдэл гаргасан байна.
Тодруулбал, архинд донтох өвчний үед хэрэглэгдэж байгаа "Мидзо" эмийн хяналтгүй хэрэглээнээс сэрэмжлүүлж, иргэд тус эмийг эмчийн хяналт, зааваргүйгээр хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Дур мэдэн хэрэглэснээс амь насанд аюултай харшлын урвал бүхий олон хэлбэрийн цэврүүт тууралтаар илэрдэг байна.

Уг эм нь амь насанд аюултай харшлын урвал бүхий олон хэлбэрийн цэврүүт тууралтаар илэрч, уруул, хэл, тагнайд цэврүү үүсгэж, нүд ,бэлэг эрхтний салстыг гэмтээдэг байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.