Нүүрсний хулгайУЛС ТӨР

Х.Мандахбаярын шалгалт Д.Амарбаясгалан руу, А.Ариунболдын хэрэг Ж.Мөнхбат руу хөтлөх нигуртай

АТГ-аас дөнгөж сая /2022.12.13/ нүүрсний "хулгайч" гэх 17 нэрсийг зарлалаа. Эдгээр нэрс дотор экс Ерөнхийлөгч болон МАН-ын гишүүд хүртэл сүргээрээ багтсан байгаа нь анхаарал татав. Харин хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн дунд цаад гол эзэд, акулууд нь зарлагдахгүй нуугдаад үлдэх вий гэсэн хардлага байгаа нь үнэн. Энэ талаар сэтгүүлчид ч асуув. Гэвч олигтой хариулт олж сонсож чадсангүй.

Авлигатай тэмцэх газрынхан мэдээлэл хийх үеэрээ "ОДООГООР" гэдэг үгийг маш ихээр ашигласан нь анхаарал татав. Ингэхдээ "Одоогоор асуудлыг дөнгөж энэ хүрээнд шалгаж эхэллээ. Асуудлууд цаашид ч хөвөрнө" гэх утгатай үгс хэлж, хариулахаас зайлхийх, сул орон зай үлдээгээд байв.

Тэгэхээр өнгөн давхаргын зарлагдсан хэдээс цааш ухвал ямар хүмүүст хүрэх бол гэдэг асуудал. Бидний анхаарал татаж буй дараах хоёр тохиолдлыг нь хөндвөл.

НЭГДҮГЭЭРТ, А.Ариунболд БА Ж.Мөнхбат

Тэд биенээ албан тушаалд хүргэсэн дарга, цэрэг хоёр гэж хэлж болно. Тодруулбал, А.Ариунболдыг ЭТТ ХК-ийн дарга болох үед ЗГХЭГ-ын дарга байсан Ж.Мөнхбат томилгоонд нь нөлөөлсөн гэгддэг билээ. 2016-2018 оны хооронд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нь нүүрсний асуудлаар шалгагдаад удаж буй. Хуулийн байгууллагынхан "Тавантолгой"-н ордоос алдагдсан нүүрсний хэрэгтэй холбож тайлбарладаг. Хамгийн сүүлд гэхэд л 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр АТГ-аас саатуулж байв. Гүйцэтгэх захирал байх үес хуулийн байгууллагад баригдаж, пижигнэж байхад ЗГХЭГ-ын дарга байсан Ж.Мөнхбат ам.доллароор хаах лоббиг нь хийж байсан гэх мэдээлэл улстөрийн хөшигний ард яригдаж байсан билээ.

ХОЁРДУГААРТ: Х.Мандахбаяр БА Д.Амарбаясгалан

МСНЭ-ийн дарга байсан Х.Мандахбаярыг уул уурхайн магнат гэсэн автор дагадаг болоод удаж буй. Өмнөговь аймагт нүүрсний бүхэл бүтэн сүлжээ үүсгэсэн ч гэж яригддаг болсон аж. Харин Х.Мандахбаярын ард ЗГХЭГ-ийн Д.Амарбаясгаланг байгаа хэмээн улстөрийн хөшигний ард, ил далдаар яригддаг болсон нь нууц биш. Нарийвчилбал, тэд энэ салбарт хэд хэдэн компаниар халаас холбогдсон хэмээгддэг. Ямар сайндаа Х.Мандахбаярыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоход нь МАН-ын генсек байсан Д.Амарбаясгалан гол үүрэг гүйцэтгэж байсан сэтгүүлчид рүү “Х.Мандахбаярыг дэмжээрэй” гэж утас цохисон тухай шуум хөврөх вэ дээ.

Тэмдэглэл: Тэгэхээр өнөөдөр зарлагдсан 17 хүн шууд болон шууд бусаар нүүрсний хулгайн асуудалд холбогдсон хүмүүс гэгдэж байгаа юм. Шууд бусаар холбогдсон гэх сэжмүүдийг ухаж үзвэл дээрх мэтчлэн жишээ хэчнээн гарах бол гэсэн тоо ч анхаарал татаж байна. АТГ болон бусад хуулийн байгууллага шалгалтаа чин шударгаар хийж чадвал шууд бус холбоосууд руу нь чиглүүлж чадах эсэх нь цаг хугацааны асуудал. Тухайлахад, А.Ариунболдоор Ж.Мөнхбат руу, Х.Мандахбаяраар Д.Амарбаясгалан руу чиглэж чадах уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-13 17:36

Мөнхбат Амарбаясг�##�ан СҮ, СУМЪЯАБАЗАР, ЧОЙЖИЛСҮРЭН зэрэг ХУЛГАЙЧ нар гарцаагүй холбогдох ёстой.

Зочин
Зочин
2022-12-13 18:15

Tiin sh dee. Ugaasaa iim ikh khemjeenii iim tom khulgaig tomchuud l khiine shyy dee. Iimerkhyy jijig chapakuud khiij chadlaa yu. Khyn neg mestend udakhaaraa muu arga n' ulam nariisaad, ulam l tuguldurshuud, sh7nal n' ulam l ikhsdeg um bna doo. Amarbayasgalan tom erkh medel deer arai l udlaa daa Odoo bolno doo

Зочин
Зочин
2022-12-13 19:07

Энэ шүлэгч гар үнэн хор гэсээн. Ордны бүх л хорыг найруулдаг хогийн гар яаж яваад дээш гарцын

Зочин
Зочин
2022-12-13 19:08

ЧАДААЧ ЭНЭ МАНДАХБАЯР ХАРВААС НҮДЭНД ХҮЙТЭН НЭРМЭЛ УУДАГ ОРОСЫН БУРИАД ЦАРАЙЛЧИХААД МУУ П..Ж.МӨНХБАТ ГЭЖ НЭГ СУРАГГҮЙ ОЛИГТОЙ Ч ШҮЛЭГ НАЙРАГГҮЙ ХАЧИН НӨХӨР СҮҮЛИЙН ҮЕД ХӨРӨНГӨ ОРЛОГО НЬ ГЭРЛИЙН ХУРДААР ӨССӨН ШҮҮ.АМАРБАЯСАГЛААН ЧИ ОГЦРООЧ ГӨЛӨГӨӨ ТА НАР БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧ.СҮ.БАТБОЛД Ж.МӨНХБАТ АМАРБАЯСАГЛАН СУМЬЯАБАЗАРТАН ГЭЭД ҮЛДСЭН ХУЛГАЙЧ НАРАА ХАНАРТАЛ ТАТААЧЭЭ АМАРБАЯСАГЛААН ЧИ БОЛСООН ИХ ЦОЙЛЧИХЛОО АРД ТҮМЭН БИД БАЙХ ГАЗРЫГ ЧИНЬ ЗААЖ ӨГЬЕӨ ЛАЛАРАА ЯАСАН ИХ ЦАЙЧИХСАН ХУЛГАЙЧИНГУУД ВЭ? БИД ӨШӨӨ ОЛУУЛАА ГАРААД ИРЭХЭЭС ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРИЙГ СОНГОХООС П..А ГЭЖ АСАРБАЯСАГЛААН ЧИ ЯАЖ ШУДРАГА ЦАРАЙЛААД БАЙНАА ЯАЖ ЧАДАЖ БАЙНАА ИЧИХГҮЙ БАЙНА УУ?

Зочин
Зочин
2022-12-13 19:19

Мөнхбатыг Ариунболд чирнэ.Амарбаяг�##�анг Мандахбаяр чирнэ. Баттулгын ОФФТЕК гэрээ Хүрэлсүх, Занданшатар , Оюун эрдэнэ нарыг чирнэ.

Зочин
Зочин
2022-12-13 19:40

энэ харх нүдэт Амарбаясг�##�ан бас ЖДҮ сан идсэн нөхөр шүүдээ. нүүрсний хулгайг энүүхэнд хийсэн байгаа. мөнхбатын хувьд Хүрэлсүх �##�ь хэдийн илчилж цоллосондоо. харин Хүрэлсүхээс мэдүүлэг авч ямар сэжүүрээр нүүрсний хулгайчаар цоллосныг нь асууж тодруулж авах нь зүйтэйдээ. Хүрэлбаатар гэдэг нүүрснй улгайн заг�##�майлсэн эцэг байгааг анзаарах ёстой. энэ этгээд бүхэл бүтэн нүүрсний орд идсэн боохой шүүдээ

Уншигч
Уншигч
2022-12-14 06:16

Жинхэнэ том толгой нуурсчид болох хуур ухдэл сэг зэм идэж оссон хуний махан хунстэн цуст Алуурчин элбэгдорж тууний хамсаатан Су данжаад , дээрх 2 Алуурчин хулгайчдийн боол голог болсон Манан мафийн гишууд яравгвр пяздаа багабанди хятадуудын охоордож нэрлэдэг " энхрий боол" оджарг�##�, Бах мэлхий энхсайхан цагаан луухаан долингор хулгайч дорлигжав Алуурчин батуул Алуурчин хурц Алуурчин баяр Алуурчин эрдэнэ тайган Банди сайханб�##�аг баярцогт луухаан, бадамжунай, баясг�##�ан, банкны дээрэмчин - казиночин хурэлсуг онгоншатар гэх мэт Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийг нэрлэхгуй байна.
Нянбаатар , данхар толгой оюунердэнэ 2 хошин шогийн жужгээ зогсоо

Зочин
Зочин
2022-12-14 06:23

Болж дээ...

Зочин
Зочин
2022-12-14 12:47

Муу л�##�рын хулгайч нар зүсээ өнгө төрхөө нуугаад ард түмний бүх зүйлийг хулгайлж дээрэмдэж байхад АТГ прокурор шүүх тагнуул цагдаа хаана байна.

Зочин
Зочин
2022-12-14 14:23

Ганхуягийн хэрэг Аюурсайхан руу

Холбоотой мэдээ

Back to top button