Энтертайнмент

“48 цаг” кино наадамд Талх 77 багийн “Хэц” кино тэргүүллээ

10 дахь жилдээ зохиогдож буй “48 цаг Монгол” наадам өнгөрсөн бямба гарагт /2019.10.12/ болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил уг наадамд 24 баг бүртгүүлэн оролцсоноос 21 баг цагтаа амжиж, бүтээлээ ирүүлсэн байна.

Энэ жил:

-Шилдэг нүүр хувиргалт

-Шилдэг эвлүүлэг

-Шилдэг зураач

-Шилдэг дууны найруулга

-Шилдэг зураглаач

-Шилдэг эрэгтэй жүжигчин

-Шилдэг эмэгтэй жүжигчин

-Шилдэг зохиол

-Шилдэг найруулга

-Шилдэг бүтээл гэсэн 10 номинацид багууд өрсөлдсөн.

Мөн наадамд оролцсон бүтээлүүдийг үзүүлэх үеэр үзэгчдийн дунд санал асуулга явуулж, хамгийн олон санал авсан бүтээлд “Үзэгчдийн нэрэмжит шагнал” олголоо.

Энэ жилийн хувьд шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг нүүр хувиргагч гэсэн гурван номинацийг шинээр олгохоор зохион байгуулагчдын зүгээс шийдвэрлэсэн гэдгийг кино наадмын үеэр дуулгасан юм.

48 ЦАГ КИНО НААДМЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД:

-Шилдэг нүүр хувиргалт – “Absolute” pictures “The God”

-Шилдэг эвлүүлэг – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг зураач - “Absolute” pictures “The God”

-Шилдэг дууны найруулга - “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг зураглаач - “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг эрэгтэй жүжигчин - “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг эмэгтэй жүжигчин - "Cinemagic ” багийн "Хагацал үгүй" "

-Шилдэг зохиол - “Absolute” pictures “The God”

-Шилдэг найруулга - “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг бүтээл - “Талх 77” баг “Хэц”

Ингэснээр “Талх 77” баг эх орноо төлөөлөн Недерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” олон улсын 48 цаг кино наадамд оролцох эрхээ авлаа.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button