НИЙГЭМНийгэм мэдээ

Баярын бялууны үнэ өнгөрсөн жилийнхээс өсөж, зарим газрын захиалга 18-ныг хүртэл дүүрчээ

Шинэ жил болоход 17 хоног үлджээ. Энэ үеэр бялууны эрэлт өсөж, томоохон худалдаа үйлдвэрлэгчид захиалгын хөлд дарагддаг. Баярын бялууны үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн эсэх, бялуу үйлдвэрлэгчдийн захиалга нь хэдний өдрийг хүртэл дүүрсэн байгааг бэлтгэн хүргэж байна.

Баярын бялууны үнэ өнгөрсөн жилийнхээс өсжээ

Бидний холбогдсон дөрвөн бялуу үйлдвэрлэгчийн гурвынх нь захиалгаар гарах баярын бялууныхаа үнэ өнгөрсөн оныхоос өссөн байна. Харин нэг бялуу үйлдвэрлэгчийн үнэ өнгөрсөн жилийнхээсээ буурчээ.

Захиалгын бялуунаас гадна салбар дэлгүүрүүдэд өдөр тутам борлуулагдаж буй бялууны үнэ өөр байлаа. Харин “Милая” сүлжээгийн захиалгын бялууны үнэ, өдөр тутам зарагдаж буй бялууны үнэ адил байна.

Салбар дэлгүүрт өдөр бүр зарагдаж буй бялууны үнэ:

  • "Tous les jours" 41,900-69,900 төгрөг
  • “Батбайгаль бейкери” 24,900-33,900 төгрөг
  • “Жүр үр бейкери” 23,000-49,000 төгрөг

Зарим үйлдвэрлэгчийн захиалга 18-ныг хүртэл дүүрчээ

Дээрх дөрвөн бялуу үйлдвэрлэгчийн баярын бялууны захиалгыг тодрууллаа.

Ингэхэд: “Жүр үр бейкери" болон “Батбайгаль бейкери”-н захиалга 18-ны үдээс хойш хүртэл дүүрсэн байна. Харин “Милая” сүлжээгээс баярын бялуу авах бол захиалгаа 2-3 хоногийн өмнө өгөхөд л болно гэлээ. "Tous les jours"-ийн тухайд 29, 30, 31-ний өдөр авах баярын бялууны захиалга л авч байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-14 09:58

Заа яахав авна даа

Зочин
Зочин
2022-12-14 10:40

Одоо тэгнэ л дээ. Жилийн жилд л ингэдэг

Зочин
Зочин
2022-12-14 10:57

энэ чинь угаашааа уламжл�##� мэт тогтчихсон зүйл шүү дээ. Ямар ч арга хэмжэээ авдаггүй жилийн жилд л давтагддаг

Зочин
Зочин
2022-12-14 11:02

Манайхан энийгээ андахгүй л дээ. Үнэд оруулахаа яаж мартаж зүрхлэхэв

Зочин
Зочин
2022-12-14 11:02

Бялуу авахаа больчих

Хэн
Хэн
2022-12-14 11:21

Манайхан ойрд чинэ жил ингээгүй өлсөж ундаасаа юу даа

Зочин
Зочин
2022-12-14 11:38

Одооноос хийгээд л гадаа гараашид хөлдөөгөөд л байгаа ш дээ.

Зочин
Зочин
2022-12-14 13:12

Атга гурилаар хийдэг бялуу Уут гурилын үнэнд хүрэв

Зочин
Зочин
2022-12-14 20:15

МИНИЙ ЗУРХАЙД ЭНЭ ЖИЛ БЯЛУУ НЭРТЭЙ ЗАВААРСАН ЮМ ИДЭЖ ОРГИЛУУН ДАРС УУСАН БОЛГОН ХОРДОЖ ҮХНЭ ГЭЖ БУУЛАА БЯЛУУ ГЭДЭГ НЬ ХӨРӨНГӨТӨН ОРНЫ ТАНСАГЛАЛ БӨГӨӨД ОРГИЛУУН ДАРС НЬ ХОДООД ГЭДЭС ХЯМРААДАГ НИГУУРТАЙ ГЭНЭ

Холбоотой мэдээ

Back to top button