Ловро Маер: Шүүгчийн заасан торгуулийн цохилт манай багийг “алчихлаа”

Хорватын шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд Аргентиний багт 0:3-аар хожигдсон билээ. Тоглолтын 32 дахь минутад шүүгч Даниэле Орсато Хорватын багийн хаалгач Доминик Ливаковичийг алдаа гаргасан хэмээн өрсөлдөгчид нь 11 м-ийн торгуулийн цохилт хийх эрх өгч, Л.Месси түүнийг нь амжилттай болгосноор тоглолтын хэмнэлийг өөрчилсөн юм.
Хорватын багийн хагас хамгаалагч Ловро Маер энэ талаар “Шүүгчийн шийдвэрийг үгүйсгэх, мэтгэх нь утгагүй л дээ. Ялангуяа 3:0-ээр хожигдсон болохоор юу ч ярих вэ. Гэхдээ л яг тэр үйлдэл бол пенальти өгөхөөр байгаагүй. Бид булан цохихоор болчихлоо л гэж бодож байсан. Энэ үндэслэлгүй пенальти, дээр нь нэг их удалгүй орсон хоёр дахь гоол биднийг “алсан”. Имй тоглолтын талаар эргэж ярих хэцүү байна. Өрсөлдөгч маань хэтэрхий сайн байлаа. Тэдэнд баяр хүргэе. Бидний хувьд гэвэл, дахиад нэг тоглолт үлдсэн. Тэр тоглолтод хожих хэрэгтэй. Хүрэл медаль авч, сэтгэлээ сэргээмээр байна. Бидэнд ийм боломж бий” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МИНИЙ ХОРВАТ БИТГИЙ ХОЖИГДООРОЙ ТА НАРЫХАА ДЭЭЛИЙН ЗАХЫГ МУШГИЖ ДЭМЖИЖ БАЙНАА ЗААВАЛ МЕДАЛЬ АВААРАЙ