Нийгэм мэдээ

Автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг хайж байна

Сүхбаатар аймгийн Онгон сумын хоёрдугаар баг, Шар бүрд гэдэг газар иргэн, 65 настай, эрэгтэй Ц нь энэ сарын 12-ны өдрийн 20:00 цагийн орчимд “Портер” загварын автомашинтай Онгон сумаас Баруун-Урт сумын чиглэлд яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 13-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Онгон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг тус сумын “Жарын-Овоо”, “Шаргын-Уул”, “Таван булаг”, “Шар бүрд”  гэдэг газруудаар 301 км-т зохион байгуулж олоогүй.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагт хайх ажиллагааг дахин эхлүүллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

махаа дээрэмдүүлждээ

Зочин
Зочин

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУД МАШИНТАЙ НЬ ЧААЧИХЖЭЭ АЯГҮЙ БОЛ МАШИН ДЭЭР НЬ НҮҮРС АЧААД ХИЛ ДАВУУЛЖЭЭ ХУЛГАЙ ХАР МӨРТЭЙ НАСТАЙ ХҮН БАЙНА ХӨӨРХИЙ ОЛДООСОЙ

Холбоотой мэдээ

Back to top button