Катар 2022СПОРТ
Мэргэн буучдын жагсаалтыг К.Мбаппе, Л.Месси тэргүүлж байна

“Катар 2022” ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе, Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси нар таван гоолтой тэргүүлж байна. Гэхдээ франц тоглогч нэг тоглолт дутуу гэдэг үндэслэлээр эхэнд нь бичигдэж байгаа юм. Гоол+дамжуулалт гэдэг үзүүлэлтээр бол харин Л.Месси 7 оноотой Килианаас илүү гарчээ.
Оливье Жиру, Хулиан Альварес нар дөрвөн гоолтой удаалж буй. Ард нь яваа, гурван гоолтой зургаан тоглогч тэмцээнээ дуусгасан тул дээрх дөрвөөс шилдэг довтлогч тодрох магадлал өндөр байна.
Дашрамд, Л.Месси ДАШТ-д 11 гоол оруулж, 9 дамжуулалт өгсөн нь бүх цаг үеийн хамгийн дээд үзүүлэлт аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.