54-р тогтоол: Оноос өмнө ҮХНӨ-ийн төсөл өргөн барих үүргийг ЗГ наймдугаар сард ХҮЛЭЭЖЭЭ

Төв талбайд үргэлжилж буй жагсаалын хоёр дахь өдрийн маргааш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Үүгээрээ "Үндсэн ужиг асуудал бол сонгуулийн тогтолцоо. Иймд алгуурлалгүй, Үндсэн хуульд нэмэлт өөрчлдөлт оруулж, тогтолцоог өөрчилье" хэмээсэн юм.
Дараа нь МАН-ын бүлгийн дарга түүний энэ байр суурийг олонхын саналаар дэмжсэн талаар мэдээлж, Засгийн газар ҮХНӨ-ийн төслөө шинэ оноос өмнө өргөн барих нь зөв гэсэн.
Өөрөөр хэлбэл, оноос өмнө Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар байгаа.
Харин үүнийг УИХ-ын 54-р тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хийнэ гэж эрх баригчид тайлбарлаж буй юм. Тэгвэл, УИХ-ын 54-р тогтоол гэж юу вэ.
54-р тогтоолыг 2022.08.29-нд хэлэлцэн баталсан. Үүний өмнө Үндсэн хуулийн цэцээс 01 ба 02 дугаар тогтоол аргасан байдаг. Уг дүгнэлтүүд нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт рүү хөтөлдөг.
01 дүгээр тогтоол нь: Сонгуулийн тухай хуульд холбогдох өмнөх дүгнэлтийг хүчингүй болгож, өнөөгийн сонгуулийн тогтолцоо нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж дүгнэсэн.
Харин 02 дугаар тогтоол нь: "Давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмэх агуулга рүү хөтөлсөн юм.
Улмаар 54-р тогтоол нь дээрх хоёр тогтоолын хэрэгжилтийг хангах үүргийг Засгийн газарт даалгасан. Өөрөөр хэлбэл:
- УИХ-ын гишүүний тоог шинэчлэн тогтоох
- Сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг судлан ҮХНӨ оруулах төслийг боловсруулж, 2022.12.31-нээс ӨМНӨ УИХ-Д ӨРГӨН БАРИХ үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгасан юм.
Тиймээс эл тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд оноос өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барих нь нэгэнт тодорхой хэрэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголоор дүүрэн ажилгүйчүүд байгаа, гэтэл ИХ ХУРЛЫН зарим гишүүд засгийн газрн сайд давхар хийдэг. ЭНЭ ХОЁР ЗӨРЧИЛТЭЙ БАНА УУ,ҮГҮЙ ЮУ?
Хулгарууд аа, Нүүрснийхулгай нүүрлэж, улс төрчид нүүрсчин хулгайчид болоход Монгол улсын ҮХ нөлөөлөөгүй шүү. Эхлээд том хулгаруудаа илчиж хуулийн хариуцлагыг нь хүлээлгэ.