"Тавантолгой" мэддэггүй таван гишүүний зарлах таван сайд хэн бэ

"Тавантолгой" мэддэггүй таван толгой гэх хэллэг гараад байгаа билээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өчигдрийн /2022.12.15/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр анхаарал татах нэг зүйл хэлэв.
Тэрбээр "Улс төрд ойрхон 500 орчим л хүн бий. Монгол жижигхэн шүү дээ. Хэн хаана, хэнтэй, яаж хуйвалдаж, юу нууж иддэгийг мэднэ. "Эрдэнэс Тавантолгой"-д онц байдал тогтооё" гэхэд манай Засгийн газрын 5-6 гишүүн "тогтоохгүй" гээд хамгаалсан гэсэн. Хулгайгаа л нуух гэж байгаа биз дээ. Бид тав маргааш гаргаж зарлана. Шалгуулна. Яг үнэн мөнийг нь үзье гэж байгаа бол. Зүгээр гэмгүй нөхдүүдийг нийгэмд, олны дунд аваачиж яллаад гарна гэж байгаа бол эндүүрэл шүү. Та нар харин прокурор байгууллага, АТГ шударга ажиллаарай" хэмээсэн юм.
Тэдэнд үнэхээр зарлах сайд нарын нэрс бий юу, ямар хүмүүсийн нэрс зарлагдах вэ гэдэг нь сонин.
Ерөнхийдөө МАН таван гишүүнийхээ нэрийг зарласан нь намаа хагарал руу хөтөллөө ч гэж харах хэсэг бий. Тэгэхээр тэд өнөөдөр таван сайдын нэр зарлахаар бэлтгэсэн байх нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НОХОЙН БААСНУУД ХУЛГАЙЧИД Л ШҮҮДЭЭ. АЛИВ ТЭР ЗАРЛАХ ЧИНЬ, ТА НАР ОЧИХ ГАЗРАА ОЧИХ БИЗДЭЭ