ТАНИЛЦ: Дээд шүүхэд Ц.Элбэгдоржийн томилсон 15, Х.Баттулгын 4, У.Хүрэлсүхийн 3 шүүгч байна

“Төр ажиллаж, шүүх унагаадаг”
Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллах үедээ нэг аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсан талаараа сонгуулийн пиартаа онцолсон байдаг. Гэвч яг бодит байдал дээр цуцлагдсан ашигт малтмалын зөвшөөрлүүд шүүх дээр ялалт байгуулж, эдүгээ ихэнх нь сэргэчхээд буй.
Хууль, хүчнийхэн тмоохон хэргүүдийг шалгаад л байдаг. Нотлох баримтаар өчиггүй боогоод явуулахад шүүх дээр очоод гацчихдаг. Хэрэг чухам яасан нь мэдэгдэхгүй хэдэн жил зарцдаг. Шат шатны шүүх дамжигдаж шидэгдсээр Дээд шүүх дээр очоод уначихдаг хэлбэр давтагдах нь асар их.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд, С.Баярцогтыг Оюутолгой төслөөс албан тушаалын байдлаа ашиглан, авлига авсныг гурван шатны шүүхээр тогтоож, 10 жилийн хорих ял, 5 тэрбумын торгууль ногдуулаад байв. Үүнийг дээд шүүх “гөлдийж” байгаад л хэрэгсэхгүй болгов. Ингэснээрээ монголын гурван шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх нь шууд үгүйсгэсэн хачин жигтэй кэйс бүртгэгдсэн юм.
Ерөөс шүүхийн байгууллагын энэ мэт “нахаль”, хэт мафижсан системийн дээр залрагч Дээд шүүхийнхэн улсынхаа Ерөнхийлөгчөөс гүн хамааралтай явж ирсэн. Тиймээс одоо боогдож буй авлигын томоохон хэргүүд, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргүүд чухам хэний нөлөөллөөс үүдэж, шүүх дээр гацаад буйг олон нийт анхааралтай ажиглаж буй.
Энэ удаа бид Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүн Улсын Ерөнхийлөгчөөр заларч байсан эрхмүүдээс буюу томилсон субьектүүдээсээ хэрхэн хамаарч байж болох дата мэдээллийг хүргэж байна.
Урьдач мэдээлэл: Хуулиар дээд шүүх хэрхэн зохицуулагдаж байгаа вэ?
-Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн “25.3.Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөн шүүгчээс бүрдэнэ.”,
36 дугаар зүйл.Шүүгчийг томилох, танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийг сонгох
36.1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно.
36.2.Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана.
36.4.Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.
36.5.Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.
36.7.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.
ДАТА: Дээд шүүхийн шүүгчид үе үеийн Ерөнхийлөгчийн үед томилогдсон байдал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.