МАН-ын ургийн мод: Хууль батлагдвал албан тушаал нь хөндөгдөх эхнэр, нөхөр, ах дүүс

Нэг хэсэг албан тушаалын холбоо сүлбээтнүүдийг “МАН-ын алтан ургийнхан” хэмээдэг болчихсон байв. Дарга нар хүүхдүүдээ, хүргэн бэрүүдээ төрд шахаж, төрийн албанд омог отгоороо шургалснаас тэр билээ. Харин эхнэр, нөхрүүдээ албан тушаалд шахах тохиолдол ч мэр сэр гарч ирсэн.
УИХ, Засгийн газрын гишүүд, Дэд сайдын албан тушаал хашиж байгаа этгээдүүдийн ЭХНЭР, НӨХӨР, ТӨРСӨН АХ ДҮҮСИЙГ төрд удирдах алба хашуулахгүй байхаар хуульчилна хэмээн мэдэгдсэн юм.
Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төслийн өөрчлөлтийг боловсруулж байна. Тодруулбал,
- Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах замаар өөрчилнө.
Үргэлжлүүлэн "Улс төрийн албан тушаалтнуудын ёс зүйн байдлын тухай хуулийн төсөл"-ийг өргөн барьсан. Энэ хуулийг даруй баталж, эдгээр асуудлыг цэгцэлнэ.
Ингээд УИХ-ын ямар гишүүдийн эхнэр, нөхрүүд төрд албан тушаал хашдаг тухай хүргэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар, хүү Б.Мөрөн нь Монголбанканд хэлтсийн даргаар
УИХ-ын гишүүн С.Бямбацогт дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын даргаар
Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар
УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Ундрал Хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар
УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Б.Дэлгэрмаа Нидерландаас Монголд суух Өргөмжит консулаар
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн нөхөр Дэрийлаагийн Бат-Эрдэнэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн даргаар
тус тус ажилладаг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хурдан цэвэрлэгээгээ хийгээч ээ садан төрөл нь төрийн албанд байсаар байх юм бол авилгал албан тушаалын хэрэг чинь хэзээ ч нурахгүй шүү наад луйварчид чинь ар гэрийн нэрийн халхавчин доор төрөөс төрж байгаа луйварчид хулгайч тэрбумтангууд гээд байгаа новнууд
Нэг нь хулгайч сэтгэхүйтэй бол ургаараа хулгайчууд болно.