Гадаад мэдээДЭЛХИЙ

Нуранги дотор төрж, өнчирсөн охиныг авга ах нь үрчилж авна

Турк-Сирийг хамарсан газар хөдлөлтийн улмаас нурангин дор төрсөн Аяаг дэлхий даяар хэдэн мянган хүн үрчилж авах хүсэлт илгээсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Сануулахад, долоо хоногийн өмнөх даваа гарагт болсон газар хөдлөлтийн улмаас эхийнхээ амьгүй биед хүйгээрээ холбогдсон түүнийг аврах багийнхан олсон юм.

Тэгвэл Аяагийн авга ах болох Салах аль- Бадран түүнийг үрчилж авах ажээ. Энэ талаар "The Guardian"-д "Газар хөдлөлтийн улмаас Аяа гэр бүлээ алдсан ч түүнийг эмнэлгээс гарсны дараа авга ах нь үрчилж авах нь батлагдсан" хэмээн мэдээлжээ.

Аяаг үрчилж авахтай холбоотой мэдээлэл цахим орчинд тархсаар буйд НҮБ-ын Хүүхдийн сангийн яаралтай тусламжийн мэргэжилтэн Жое Инглиш "Яаралтай тусламжийн дараа хүүхэд үрчлүүлэх ямар ч боломж байхгүй" гэх тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр "Хүүхдийн эцэг эх эсвэл гэр бүлийн бусад гишүүдийн хаана байгаа эсэхийг тогтоох хүртэл ойр дотнын хамаатан саданд нь хүлээлгэн өгдөг. Салсан хүүхэд бүрийг гэр бүлтэй нь нэгтгэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргах хэрэгтэй" хэмээн CNN сувгаар мэдээлсэн.

Аяаг Африн хотын хүүхдийн эмнэлэгт эмчилж байгаа. Түүнийг эмчилж буй эмч Хани Мааруф AFP-д өгсөн ярилцлагадаа "Аяагийн биеийн байдал нь анх маш муу нөхцөл байдалтай байв. Даарсан, хөхөрсөн, гүйцэд амьсгалж чадахгүй, хөхрөлт болон шархадсан байдалтай байлаа. Харин одоо биеийн байдал нь тогтворжсон" гэв.

Аяа газар хөдлөлтийн улмаас эцэг эх, ах, эгч дөрвөө алдсан юм. Түүнийг асарч буй эмнэлгийнхэн түүнийг нурангин доор төрж, амьд гарсныг нь билэгшээж Аяа /арабаар гайхамшиг гэх утгатай/ хэмээн нэрлэсэн.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button