Нийгэм мэдээ

Налайх явна гэж гэрээсээ гарсан настан амиа алджээ

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны Барчингийн-Ам гэдэг газраас иргэн М нь хоёрдугаар сарын 7-ны 10:00 цагт Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

Уг дуудлагыг хоёрдугаар сарын 9-нд 09:24 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдыг эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 11-ний 10:00 цагаас Налайх дүүргийн гуравдугаар хорооны Хар чулуутын-Ам, Городок, Их уурхайн-Ам, Тоосгоны үйлдвэр, Барчины-Ам гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 16:10 цагт гэрээс нь хойд зүгт найман км-т Налайх гол гэдэг газраас цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 13, 2023 17:15

Цагдаад хэлэхгүй онцгойд хэлдэг сонин юм

Холбоотой мэдээ

Back to top button